Хепатит вирусын талаар та мэдэх эрхтэй, үүрэгтэй

2017-07-6 Нийтлэл

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд

Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:

  1. Цэвэрлэх – Эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн,  янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.
  2. Нийлэгжүүлэх – Цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.
  3. Агуулах – Эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.
  4. Хувиргах – Идсэн хоол хүнсний шимт бодисыг  уураг болгон хувиргаж булчинг тань хєдлєхєд тусална.
  5. Бодисын солилцоог зохицуулах – Элэг нүүрс  ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.
  6. Будагч бодисын солилцоонд оролцох – Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.
  7. Цөс үүсгэх – Цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг  задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцөлнө.

Вирүст хепатит : Хүмүүсийн ярьж заншсанаар “элэгний В вирус” гэдэг нь  В вирүсээр үүдсэн элэгний үрэвсэл юм. В вирүс нь элгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Халдвар авсан насанд хүрэгчдийн 95% нь 6 сарын дотор ямар нэгэн эм хэрэглэлгүйгээр бүрэн эдгэрдэг бол 5% нь элэгний архаг үрэвсэлтэй болж хоцордог. В вирүсийн  халдвартай эхээс төрсөн хүүхэд халдвар авах улмаар архагших эрсдэл ѳндѳртѳй. Архаг B  хепатит нь элэгний хатуурал, хавдар улмаар элэгний дутагдалд хүргэдэг.

Вирүст хепатит Е: Хүнээс хүнд өтгөн-мөр-амаар дамжин халдварладаг вирүсын халдварт өвчин.  Кальци вирүсийн овогт багтдаг, хоруу чанар багатай вирүс тул харьцангуй их хэмжээтэй байж өвчин үүсгэдэг бөгөд өвчтэй хүн байх бөгөөд өвчний ид үеийн эхээр өтгөнөөр нь вирүс их хэмжээтэй ялгарч байдаг. Усаар зонхилон халдвар дамждаг тул өвчлөл олон хүнийг хамарсан дэгдэлт хэлбэрээр тархдаг. А хепатиттай харьцуулахад хүндэвтэр, хүнд хэлбэр Е хепатитын үед элбэг тохиолддог ч өвчин бүрэн эдгэрдэг ба бохир гараар дамждаг учраас ариун цэврийг сахих хэрэгтэй.

Вирүст хепатит Д: Хепатит дельта вирүсээр үүдсэн элэгний үрэвслийг Д хепатит буюу элэгний Д вирүс гэнэ. Хепатит дельта вирүс /ХДВ/ нь В вирүст халдвартай үргэлж  хамт  оршиж  байдаг,  хүний биед дангаараа өсөж үржих чадваргүй буюу согогтой вирүс юм. Ѳѳрѳѳр хэлбэл, хепатит Д вирүс нь биед хепатитын В вирүс байхгүй тохиолдолд ѳвчин үүсгэхгүй. Хепатит В вирүс ба Д вирүс нэг дор хамт халдварлахыг  давхар халдвар, харин хепатит В вирүстэй хүнд дельта вирүс нэмж халдварлавал дараалсан халдвар гэнэ.
Архаг хепатит В вирүс тээгчид нь хепатит Д вирүсийн халдвар авах эрсдэлтэй. Түүнчлэн хепатит В вирүсийн халдваргүй,  В вирүсийн эсрэг дархлаажуулалт хийгдээгүй хүмүүс нь давхар болон дараалсан халдвар авах эрсдэлтэй. Иймд Д вирусын тархалтыг зогсоох хамгийн шилдэг арга нь  В вирүсийн халдвараас урьдчилан сэргийлж чадах явдал юм.

Хепатит В вирусын эсрэг вакцинд хэн  хамрагдсан байх ёстой вэ

Үүнд:

  • Нярай ба хүүхдүүд
  • Хепатит В вирусын халдвараар өвчлөөгүй хүмүүс
  • ХДХВ-ийн халдвартай хүмүүс
  • Эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, цэргийн ажилтнууд
  • Гемодиализ  хийлгэдэг  хүмүүс
  • Шоронд байгаа хүмүүс болон тэдгээртэй харьцдаг хүмүүс
  • Бэлгийн олон хавьтагчтай хүмүүс

 

    “Энхсүндэр” ӨЭМТөв

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.