АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, доктор В.Нямцэнгэл “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тэмбүү өвчин нэмэгдэх хандлагатай байна. Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварт өвчин дотор бэлгийн замаар дамжих халдварын эзлэх хувь 40 орчим байгаа юм. Үүний дийлэнх хувийг тэмбүү өвчний тохиолдол эзлээд, өвчлөл буурахгүй, жил бүр нэмэгдэх хандлагатай байна” хэмээн мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл, иргэдийн дунд эрүүл мэндийн суурь боловсрол дутмаг байгаатай холбоотойгоор өөрт илрэх шинж тэмдэг, бий болох үр дагаврыг таньж чаддаггүйн улмаас өвчнийг хүндэрсэн, архаг явцтай болсны дараа мэдэх нь элбэг. Тэмбүүгийн шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Зарим тохиолдолд халдвар авснаас 3 долоо хоногийн дараа, бүр 10 жил ч нууц үетэй явах тохиолдлууд бий.
Энэ удаад бид тэмбүү өвчний талаарх таны зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлсийн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
Тэмбүүгийн халдвартай хүнээс хүнд халддаг. Ингэхдээ тэмбүү өвчтэй хүний цус болон бусад биологийн шингэнүүдээр гадагшилж, тэдгээрээр бохирлогдсон эд зүйлсээр ховор тохиолдолд халдварлах боломжтой байдаг. Гэхдээ голчлон хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орох үед дамждаг.
Үүнээс гадна бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр тэмбүү өвчин дамжих боломжтой. Түүчнлэн халдвартай ээж жирэмсний үедээ шинжилгээнд хамрагдаж, эмчлүүлээгүйгээс хүүхдэд халдаж, төрөлхийн тэмбүү өвчнийг үүсгэдэг.
Ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч ийлдэс судлалын оношилгооны аргуудаар шинжилгээ өгснөөр тэмбүүгийн халдвартай эсэхээ мэдэх боломжтой. Хэрэв Та ямар нэг эрсдэлд өртсөн гэж үзвэл Улаанбаатар хотод ХӨСҮТ, өрхийн эмнэлэг, аймаг, сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэвчилсэн эрт илрүүлгийн шинжилгээ хийлгээрэй.
Тэмбүү өвчнийг эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэснээр бүрэн эмчлэх боломжтой. Эмчилгээ дууссаны дараа давтан хяналтын шинжилгээг эхний жилдээ улирал тутамд, хоёр дахь жилээс зургаан сар тутам ийлдэс судлалын шинжилгээ сөрөг болох хүртэл эмчийн хяналтад байна.
Түүнчлэн уг өвчнөөр дахин өвдөж болдог учир хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохоос болгоомжлоорой. Өөрөөр хэлбэл, хэдийгээр өвчний шинж тэмдгүүд арилсан ч халдвар цусанд үлдэх, биеийн бусад эд эрхтэнд тархах эрсдэлтэй байдаг тул эмчилгээг бүрэн хийлгэх, эмчилгээний явцад эмчийн тавьж буй шаардлагуудыг ягштал биелүүлэх нь чухал. Мөн тогтмол шинжилгээнд хамрагдаж өвчин үүсгэгч байгаа эсэхийг шалгаж байх нь зөв. Учир нь тэмбүүг бүрэн эмчлээгүй, эрт илрүүлэг хийж чадаагүй тохиолдолд дараах хүндрэлүүд үүсэх эрсдэлтэй.
Тодруулбал:
-Үргүйдэл
-Сонсгол муудах
-ХДХВ болон бусад бэлгийн замын халдварт өртөх эрсдэл өндөр болно
-Тархи, мэдрэл, нүд зүрх судас болон үе мөч зэрэг бүхий л эрхтэн тогтолцоо өвчилнө.
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.