Задрах уу, засах уу?

2025-11-18 slider


Түүхэндээ анх удаа МАН задралын өмнө тулж ирсэн, энэ бол хүлээн зөвшөөрөх ёстой үнэн. Энэ задрал гадна болон дотоод шалтгаантай байсан. МАН-ын гишүүдийн итгэл сонголт дээр дөрөөлөн, хамгийн өндөр албан тушаалд хүрсэн залуус нь гаднын хүчин зүйлд хэт их автсан, хэн гэдгээ, хэний сонголтоор намын олонхийн саналыг авснаа мартсан. Нам дамжсан Женкогийн бүлэглэлийн гар, хөл болсон гэсэн үг. Ил тод хэлж чадахгүй байгаа ч энэ бол яах аргагүй бодит байдал. АН энэ хямралыг туулсан, 10 гаруй жилийн замналаа баллуурдаж, үнэт зүйлээ алхам алхмаар алдаж, лидерүүдээ сөхрүүлж, эв нэгдлээ хөл дороо хаяж, дэндүү их золиос төлж байж бүтэн үеийн эцэст одоо л давж гарч байна. Улс төрийн намуудын хувьд энэ бол халдварт өвчин. Эрх мэдэл даган халдварладаг, нам дамжин вирусаа тараадаг тахал гэсэн үг. Одоо МАН яг л АН-ын туулсан энэ хонгилоор, эхний сорьцын халдваруудаа чирээд урагшилж байна. Илүү ч урт бөгөөд адармаатай зам туулна. Эрх мэдэл дагаж бөөрөнд чинь наалдаад, эрүү өвдөг нийлтэл чинь эгшээнэ, агшаана. Харин үүнийг эргэлзэх зүйлгүй сөрж чадах хүн бол одоогоор Н.Учрал л харагдаж байна. Төгрөг нуурын ордыг Гонконгийн хятадуудад 250 сая ам.доллараар зарчихаад гүлдийж суугаа Женкогийн хулгайг ил тод зарлан, 507 хуудас холбогдох баримтыг нь АТГ-т хүлээлгэн өгсөн Учралын алхам өөрийг нь ч эрсдэлд оруулсан. Үүнийх нь төлөө түүнийг урвагч хэмээн яаран цоллож, ард нь өөрсдөө нуугдсан. Алив юмс яг эсрэгээрээ эргээд эхлэхэд үүний цаана үүрийг чинь эвдэж, үндсийг чинь атгах өөр ашиг сонирхол нуугдаж байдгийг өнгөрсөн хугацаанд бид бүгд хангалттай харлаа. Женкогийн хулгайг Оюун-Эрдэнэ илчлээгүй, Амарбаясгалан зарлаагүй, цаашдаа ч найдвартай хамгаалахын тулд МАН-ын залуусыг жагсааж байгаад жадны үзүүр, жалганы шороо болгох болно. Тиймээс МАН-ын өнөөдрийн их хурал бол цаашдаа энэ нам хулгайчдаа дагаж уруудах уу, хулгайг илчилж чадсан Данконуудаа дагаж урагшлах уу гэдгийг шийдэх юм. АН-ын 10 жил туулсан хямралыг МАН туулж барах уу, эсвэл яг одоо зогсолт хийгээд, тэмцэгчдээ тэргүүн эгнээнд тавьж, тэнэж төөрсөн замаа засах гэж оролдох уу? Аль хэдийнэ хэд хэдэн тэргүүлэгч залуус чинь хэн ч биш болчихлоо, хэн баярлаж байгаа гэж бодож байна? АТГ-т очсон 507 хуудас баримтыг ор мөргүй устгуулах хүсэлтэй ганц л хүн бий, түүний гар урт, МАН-ын гишүүдээр МАН-ыг боомилуулж, тараалгаж, устгуулж чадахаар урт. Шүтэн дээдэлж явсан генсек Амарбаясгалан чинь шүүртийн эзний технологид мад тавиулахыг бид бүгд харлаа, араас нь намаа намнуулахгүйн тулд одоо л Учрал эхэлж шүгэл үлээснийг, ууш идэшний пирамидын оройг ганхуулсныг, Занданшатар шударга ёсны тэмцэл өрнүүлж, нууцалсан гэрээнүүд задалсныг, Энхбаяр баримт дэлгээд балбуулсныг эргэн сана даа, өөр юу ч хэлэх билээ…

Нийтлэлч Р.Эмүжин

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.