Г.Ням-Од: Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой

2022-12-26 Мэдээ мэдээлэл

Эмч зөвлөж байна 

Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Г.Ням-Од умайн хүзүүний хорт хавдарын талаар зөвлөгөө болон эрт илрүүлэг, шинжилгээний талаар мэдээлэл өглөө.


Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдар нь зонхилон тохиолддог 10 хорт хавдрын тавдугаарт ордог. Жилд дунджаар 400 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байгаа статистик бий. Энэ онд гэхэд 312 тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улс 2012 оноос хойш хөхний болон умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэг шинжилгээг хийж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор оношлогдож буй хавдрын 50 орчим хувь нь хожуу шатанд илэрсэн байна.

Умайн хүзүүний хавдрын шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсэд:

-Бэлгийн замын халдварт өвчин

-Жирэмслэхээс сэргийлэх эм удаан хугацаагаар олон жилээр хэрэглэх

-Бэлгийн хавьтагч нь өөр, олон бэлгийн хавьтагчтай байх

-ПАП шинжилгээнд эрт хамрагдахгүй байх (Пап сорил нь умайн хүзүүний эсийн өөрчлөлтийг илрүүлэх шинжилгээ юм)

-Бэлгийн харьцаанд эрт орох

-Тамхи татах

-Дархлаа сул байх зэрэг орно.

Умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой. Монгол Улсын хэмжээнд 30-60 насны хооронд гурван жилийн давтамжтай харьяаллын дагуу умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг болох эсийн шинжилгээ авдаг. Эмэгтэйчүүд харьяаллын дагуу өрх дээрээ эсийн шинжилгээнд хамрагдаж умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.

Шинжилгээ өгөхдөө анхаарах зүйлс:

-Сарын тэмдэг ирээгүй үед

-Хоёр хоногийн өмнө үтрээнд угаалга хийгээгүй байх

-Хоёр хоногийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх

-Хоёр хоногийн өмнө үтрээнд тампон хэрэглээгүй байх

-Үтрээний лаа, тос, эм зэргийг долоо хоногийн өмнө хэрэглээгүй байх

-Үтрээнд эмгэг ялгадасгүй байх

Умайн хүзүүний хавдрын эмнэлзүйн шинж тэмдэг:

-Биеийн юм тогтворгүй байх

-Үтрээнээс цус гарах

-Ядрах, толгой эргэх

-Цэвэршилтийн дараа цус алдах

-Бэлгийн хавьтлын үед өвдөх, үтрээгээр цус гарах

-Хөл хавагнах

-Биеийн жин багасах, турах

-Ууц нуруугаар өвдөх

-Угаалга хийхэд үтрээнээс цус гарах

-Хэвлийгээр өвдөх

-Цустай өтгөн гарах шинж тэмдэг илэрч байна. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яралтай мэргэжлийн эмчид хандаж эсийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай.

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.