Автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан байжээ.
Дорноговь аймгийн Сайншанд сумын зургаадугаар багт автозамын хажуу руу суудлын автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өнгөрсөн шөнө 23:47 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашинд иргэн Б /63 настай, эрэгтэй/, Ч /33 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмчид хүлээлгэн өгөв.
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Ээж хад” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 48 км/ суудлын автомашинтай дөрвөн иргэн /хоёр том хүн, хоёр хүүхэд/ цасанд суусан гэсэн дуудлага хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Hilux” загварын дөрвөн зорчигч /хоёр том хүн, хоёр хүүхэд/-той суудлын автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан байна.
Иймд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.