
УИХ-ын гишүүн Э.Болормаа өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр сурталчилгаандаа зориулж, “Ханбогд Эксплорэйшн” компаниас 30 сая төгрөгийн хандив авсан аж. Харин энэхүү компани нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байжээ. Хуулиар гадаадын иргэн болон ААН-с хандив авах хориотой. Энэ нь ч Үндэсний аудитын газрын тайланд дурдагджээ. Тухайн компани нь ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын иргэний эзэмшлийн компани юм байна.
Иймээс Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Э.Болормаад яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар дуудсан ч тэр очоогүй.
Харин энэ удаад Нийслэлийн прокуророос УИХ-н гишүүн Э.Болормааг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн. Энэ дагуу өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс УИХ-ын гишүүн Э.Болормааг энэ сарын 28-нд Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Өчигдөр
2025-11-21
2025-11-20
2025-11-18
2025-11-17
2025-11-17
89096
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.