Улаанбаатарт өдөртөө 15 градус дулаан байна

2024-04-19 Uncategorized


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Дөрөвдүгээр сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2024 оны 04-р сарын 18-ны 20 цагаас 04-р сарын 19-ний 20 цаг хүртэл

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -5…-7 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.