Баян-Өлгийн дараагийн засаг “ноён”-ы суудлыг хэн залгамжлах вэ?

1 цагийн өмнө Uncategorized

Жиг жуг

Засгийн газрын өчигдрийн /2026.07.29/ хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тэгвэл төрийн ордонд тус аймгийн дараагийн Засаг дарга хэн байх бол гэсэн “бор шувуу” жиргээд эхэлжээ. Одоогоор энэхүү албан тушаалд Нажкейн Тилеухан гэх залуу боловсон хүчний нэр дуулдаж байна. Тэрбээр  1985 онд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, Жантекэй омог аж.

Боловсрол:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 10-н жилийн бүрэн дунд сургууль, МУИС, “ИДЭР” Дээд сургууль, ШУТИС-ийг тус тус төгссөн. Барилгын инженер мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, эдийн засаг, гаалийн удирдлагын баклавр зэрэгтэй.

Өдгөө ШУТИС-ийн Барилгын бүтээцийн инженер, хот төлөвлөлтийн чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцаж байгаа.

Ажилласан байдал: 2007-2010 онд “БУЛБУЛ ХХК”-д менежер

2010-2015 онд өөрийн үүсгэн байгуулсан “ИЙГЛ ҮШ-АРЫС” ХХК-д гүйцэтгэх захирал

2015-2017 онд МАН-ын Улс төр, намын байгуулалтын газарт улс төрийн ажилтан

2017-2020 онд Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газарт Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн дарга

2010-2015 онд Монголын буудлагын холбооны дэд дарга

2013-2016 онд Баян-Өлгий аймгийн Өлгий хүчтэн дэвжээний үүсгэн байгуулагч, тэргүүн

2016-2022 онд Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга

2020 оноос “Хан билүү” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.