
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Шөнөдөө +15+17 хэм, өдөртөө +26+28 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10+12 хэм, өдөртөө +25+27 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7+9 хэм, өдөртөө +23+25 хэм дулаан байна.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +7+12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21+26 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр +17+22 хэм, бусад нутгаар +12+17 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +23+28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35+40 хэм, бусад нутгаар +28+33 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 хэм, говийн бүс нутгаар +36хэм давж халах тул наршилт болон болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.