Бүх цаг үеийн шилдэг 100 роман

2019-05-1 Ном

Дэллхийн шилдэг 100 романы жагсаалт гаргана гэдэг бөмбөрцөгийн нийт хүн зоны дунд маш их маргаан дагуулдаг. Дэлхий даяар янз бүрийн байгууллага, утга зохиол шүүмжлэгчид өөрсдийн шүүлтүүрээр шүүж, жагсаалт гаргаж иржээ. Энэ удаа та бүхэнд Уэслиан Их Сургуулийн профессор, доктор Даниэл Бертийн эрэмбэлэн жагсаасан бүх цаг үеийн хамгийн агуу 100 романы нэрсийг толилуулж байна.

Аливаа утга зохиол шүүмлэгчид дэлхийн шилдэг романы жагсаалт гаргахад юун түрүүнд  “роман гэж юу вэ?” гэдэг асуултанд хариулж байлаа. Өнөөг хүртэл баримталж ирсэн нийтлэг хэвшмэл үзэл баримтлалуудын үндэс нь нэрт утга зохиол шүүмжлэгч Иан Уоттын “Романы мандалт” хэмээх бүтээлд суурилсан аж. Иан Уоттын үзсэнээр роман бол 18-р зууны Английн романтик хүүрнэл зохиолоос ялгаран бие дааж гарч ирсэн жанр гэж үзсэн юм.

“Роман болгон сайн сайхан төгсөх албагүй. Амьдрал бол эрээнтэй бараантай. Хүн бүр аз жаргалтай биш. Зарим нь жаргаж байхад зарим нь зовж байдаг. Иймээс роман нь бичигдсэн үеийнээ бодит амьдрал, ёс суртахуун хэв маягуудын бодит зураглал юм. Харин романтик зохиол нь хүний амьдралаас хэт хол зүйлсийг ихэмсэг хэлээр харуулдаг”

Даниэл.С.Берт өөрийн бичсэн “100 роман: Бүх цаг үеийн хамгийн агуу романуудын эрэмбэ” номд дараах романыг оруулжээ.

Эрэмбэ

Романы нэр

Бичсэн он

 

Зохиолч

 

1 Дон Кихот 1605, 1630 Мигель Сервантес
2 Дайн ба энх 1869 Лев Толстой
3 Улисс 1922 Жэймс Жойс
4 Алдагдсан цаг хугацааны эрэлд 1913-27 Марсел Пруст
5 Кармазовын ах дүүс 1880 Феодор Достоевский
6 Моби Дик 1851 Херман Мелвилли
7 Мадам Бовари 1857 Густав Флоберт
8 Миддлмарч 1871-72 Жорж Элиот
9 Шидэт уул 1924 Томас Манн
10 Гэнжийн дууль 11-р зуун Мурасаки Шикибү
11 Эмма 1816 Жэйн Остин
12 Хүйтэн байшин 1852-53 Чарьз Дикенс
13 Анна Каренина 1877 Лев Толстой
14 Хекльберри Финний аялал 1884 Марк Твен
15 Том Жонес 1749 Хенри Филдинг
16 Их хүлээлт 1860-61 Чарьз Дикенс
17 Абсалом, Абсалом! 1936 Уильям Фолкнер
18 Элчин сайдууд 1903 Хенри Жеймс
19 Зуун жилийн ганцаардал 1967 Габриел Гарсиа Маркез
20 Агуу Гэцби 1925 Фрэнсис Скотт Фицжеральд
21 Гэрэлт цамхагруу 1927 Виржиниа Вулф
22 Гэм, зэм 1866 Феодор Достоевский
23 Чимээ ба уур хилэн 1929 Уильям Фолкнер
24 Нэрэлхүү дуудлага худалдаа 1847-48 Уильям Мейкпис Теккерей
25 Үл үзэгдэгч хүн 1952 Ральф Элисон
26 Финнегийн хойлог 1939 Жэймс Жойс
27 Шинж чанаргүй эр 1930-43 Роберт Мусил
28 Татах хүчний солонго 1973 Томас Пинчон
29 Нэгэн бүсгүйн хөрөг 1881 Хенри Жеймс
30 Дурласан бүсгүй 1920 Д.Х.Лауренс
31 Улааныхан ба  харынхан 1830 Стендаль
32 Тристрам Шенди 1760-67 Лаурэнс Стэрнз
33 Амьгүй албат 1842 Николай Гоголь
34 Урберуиллийн Тесс 1891 Томас Харди
35 Будденброкийнхон 1901 Томас Манн
36 Эцэг Горио 1835 Онор’Де Бальзак
37 Зураачийн залуу насны хөрөг 1916 Жэймс Жойс
38 Салхит өндөрлөг 1847 Эмили Бронте
39 Тугалган бөмбөр 1959 Гүнтер Грасс
40 Моллой, Малонийн үхэл: Нэрлэх боломжгүй 1951-53 Самуэль Бэккет
41 Бардам зан ба мухар сүсэг 1813 Жэнь Аустон
42 Час улаан захидал 1850 Натаниел Хавфорне
43 Эцэг, хүүхдүүд 1862 Иван Тургенев
44 Ностромо 1904 Жозеф Конрэд
45 Хайрлагдсан хүн 1987 Тони Моррисон
46 Америкийн эмгэнэл 1925 Теодарь Драйзер
47 Лолита 1955 Владимор Набаков
48 Алтан тэмдэглэлийн дэвтэр 1962 Дорис Лессинг
49 Кларисса 1747-48 Самуэль Ричардсон
50 Улаан асрын зүүд 1791 Цао Шиүкин
51 Шүүх ажиллагаа 1925 Франц Кафка
52 Жэйн эйр 1847 Шарлотте Бронте
53 Эр зоригийн улаан сүлд 1895 Стефань Крэйн
54 Уур хилэнгийн усан үзэм 1939 Жон Стэйнбек
55 Петербург 1916/1922 Андрей Белый
56 Юмс бутран салах нь 1958 Чинуа Ачебе
57 Клевесийн гүнж 1678 Мадам Де Лафаяатте
58 Үл таних хүн 1942 Алберт Камью
59 Миний Антониа 1918 Уилла Катер
60 Хууран мэхлэгчид 1926 Андрей Гайд
61 Цайлган сэтгэлийн эрин 1920 Эдит Уартон
62 Сайн цэрэг 1915 Форд Мадокс Форд
63 Сэхээрэлт 1899 Кэйт Шопен
64 Энэтхэг хүрэх зам 1924 Е.М.Форстер
65 Герцог 1964 Сол Беллоу
66 Үр хөврөл 1855 Эмилия Золя
67 Call It Sleep 1934 Хэнри Рот
68 АНУ гурамсан роман 1930-38 Жон Дос Пассос
69 Өлсгөлөн 1890 Кнут Хамсун
70 Берлин Александрплатц 1929 Альфред Доблин
71 Давсны хотууд 1984-89 Абд ал-Рахман Муниф
72 Артемио Крузын үхэл 1962 Карл Фуэнтос
73 Зэр зэвсэг минь баяртай 1929 Энрест Хэмингуэй
74 Брайдшидэд дахин зочилохуй 1945 Эвилин Во
75 Барсегийн эцсийн хуанли 1866-67 Энтони Троллоп
76 Пиквикийн баримтууд 1836-67 Чарльз Дикенс
77 Робинон Крузо 1719 Даниэль Дефо
78 Залуу Вертерийн сэтгэлийн шаналгаа 1774 Иоханн Вольфганг Гёте
79 Кандид 1759 Вольтер
80 Уугуул нутгийн хүү 1940 Ричард Райт
81 Галт уулын дор 1947 Малколм Лаури
82 Обломов 1859 Иван Гончаров
83 Тэдний нүд бурханыг харж байсан юм 1937 Зора Нейл Хурстон
84 Вейверли 1814 Сир Уолтер Скотт
85 Цасан орон 1937, 1948 Ясунара Кавабата
86 1984 1949 Жорж Орвелл
87 Сүй тависан нь 1827, 1840 Алессандро Манзони
88 Сүүлчийн Могикан 1826 Жэймс Фэнимор Күүпер
89 Том авгын овоохой 1852 Харрит Бичер Стөүв
90 Шоовдор хүмүүс 1862 Виктор Хьюго
91 Зам дээр 1957 Жэк Керуак
92 Франкштейн 1818 Мэри Шэллей
93 Ирвэс 1958 Жузеппе Томази ди Лампедуза
94 Хөх тарианы талбайн дундуур 1951 Ж.Д.Сэлинжер
95 Цагаан хувцаст эмэгтэй 1860 Уилки Коллинз
96 Эрэлхэг цэрэг Швейк 1921-23 Ярослав Хасек
97 Дракула 1897 Брэм Стокер
98 Шадар гурван цэрэг 1844 Александр Дюма
99 Баскервилийн анч нохой 1902 Артур Канон Дойл
100 Салхинд туугдагсад 1936 Маргарет Митчелл

 

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.