Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. /2026.08.26/ Хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан зарим салбарын сайд нар мэдээлэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Гадаадаас олдсон шатахууныг авч байна. Үнэ дэлхийн зах зээлийн үнээс хамаарч байна. Шатахууны чанарыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамт явуулсан. Асуудалгүй гарсан. Дэлхий нийтээр үнийн өсөлт хүнд байгаа.
Бид хямралтай нөхцөл байдалд дотооддоо үйлдвэрлэдэггүй улс гэхэд боломжийн түвшинд авч явж байна.
Татан авалтын хүчин чадлаа урд хөршөөс гурав дахин нэмэгдүүлсэн. Нийт хэрэглээний 60 гаруй хувийг бусад улсаас авч эхлэх бэлтгэл ажлаа хангалаа. Онгоцны түлшийг анх удаа ОХУ-аас бусад нийлүүлэгчээс оруулж ирж цэнэглэлээ. Шатахуун худалдан авах эх үүсвэрүүдээ нэмэгдүүллээ. Улаанбаатарын хэмжээнд нийлүүлэлт нэмэгдсэн. Улаанбаатарын хэмжээнд шатахууны түгээх станцуудын ачаалал 70 автомашинаас 20 гаруй болж буурсан. Сүүлийн дөрөв хоногт хөдөө орон нутаг руу чиглэх ачилт нэмэгдэж байна. Орон нутаг руу олон хоног тээвэрлэх учраас хугацаа шаарддаг. Увс аймаг руу гэхэд хоёр хонож очдог. Түгээлт хугацаа шаардана. Хүнд нөхцөлийн ард гарах гэж байна. Гадаад нөхцөл байдлаас хамаараад хүнд нөхцөл давтагдахыг үгүйсгэхгүй. Ард иргэдээ шатахууны хэмнэхийг уриалж байна” гэлээ.
48 минутын өмнө
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
6 цагийн өмнө
2026-08-21
2026-08-21
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.