Сүүлийн үед иргэд хувь лизинг хийж, үл хөдлөх хөрөнгө нэгнээсээ худалдан авах нь элбэгшсэн. Гэвч хувь лизингийн талаар мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж, хохирч үлдэх нь ч олонтоо. Тэр ч бүү хэл шүүхийн хаалга манах нэг нь ч байгаа юм. Тиймээс эл асуудлын талаар мэдээлэл хүргэж байна.
Зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах буюу хувь лизинг хийхийг Монгол Улсын Иргэний хуулиар зөвшөөрсөн. Хэрэв худалдагч, худалдан авагч нар хувь лизинг хийх гэж байгаа тохиолдолд тус хуульд заасан буюу УРЬДЧИЛСАН ТЭМДЭГЛЭЛ хийлгүүлэх ёстой. Тодруулбал, энэхүү урьдчилсан тэмдэглэлийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар хийлгүүлэх бөгөөд талуудыг дараах хууль зүйн эрсдэлд орохоос хамгаална.
Үүнд, урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагчийн нэр дээр өмчлөх эрх шилжихгүй худалдагч талд өмчлөх эрх нь хадгалагдана.
Худалдагч тал урьдчилсан тэмдэглэл хийлгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд барьцаалж, түрээсэлж, худалдан борлуулах боломжгүй юм.
Зээлээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөхгүй бол урьдчилж өгсөн төлбөрийг буцаан шилжүүлж, урьдчилсан тэмдэглэгээг цуцлуулах, түүнээс учирсан хохирлыг худалдан авагч талаас шаардах эрхтэй. Энэхүү урьдчилсан тэмдэглэл нь газарт бас хамааралтай юм.
11 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.