Хангалттай хүлцсэн…

2022-12-5 Uncategorized
Ганцхан нүүрсний хулгай биш л дээ, чадваргүй удирдлагууд, замын түгжрэл, валютын ханшийн хэт өсөлт, өргөн хэрэглээний барааны хэт өндөр үнэ, газрын наймаа, нийтийн унааны хүндрэл, хотын утаа, холдоо хүрэлцээгүй утаагүй түлш, оновчгүй хуулбар хуулиуд, эрх мэдэлдээ хэт дулдуйдан хийсэн хууль зөрчсөн томилгоонууд, Хөгжлийн банкны луйвар, төсвийн замбараагүй зарцуулалт, төрийнхнийг шүүмжлээд цагдаад дуудагдаж эрхээ хасуулсан иргэд, удам дамжин гэр бүлээрээ төрд шигдсэн дарга анги, гаалийнхны авилга, хүчнийхний хэлмэгдүүлэлт, төрийн үйлчилгээний байгууллагуудын хүнд суртал, шүүх засаглалын тэгш бус хандлага, бизнесийн шударга бус орчин, хүрэлцдэггүй цэцэрлэг, олддоггүй эмнэлэг, өссөөр л байгаа татварууд, өлссөөр л байгаа хүүхдүүд …ингээд бодохоор төр, түмэн хоёрын дунд ганцхан Маршлын гүүр байгаа юм биш ээ.

Даваа гаригт бүх нийтээрээ ажлаа хаяад жагсая л гэлцэж байна, приуснүүдээ авчраад төв замыг хааж зогсооё гэж байна. Жагсаж, өлсгөлөн зарлаж, өөрийгөө шатааж… өмнө нь монголчуудын туулсан, тулсан бүх арга хэмжээг давтаад үр дүнгүй, давшингуй байж үр дүнд хүрнэ гэж талбайд цугласан залуус ярилцаж байна. Тийм ээ, тэд тэмцэж байна, Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж байна. Тэмцэх ч учиртай юм. Ханатлаа хүлцсэн, хамгаас амгалан хүлцсэн. Маргаашнаас жагссан залуусыг барьж, хорьж, шүүх цагдаагаар бүү дарамтлаасай даа!

Нийтлэлч Р.Эмүжин

 

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.