Монгол Улсын төсвийн тухай хуульд хэд хэдэн эрх зүйн өөрчлөлт оруулсныг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэв.
Тодруулбал, улсын төсөвт тусгаж буй шинэ хөрөнгө оруулалтын дуусах хугацааг 3 жил байна гэж заасан нь буруу жишгийг халах, хариуцлагын тогтолцоог хуульд тусгасан. Аливаа төсвийн тодотголоор санхүүжилтыг хасаж багасгадгийг бууруулсан. Мөн хөрөнгө оруулалтын дахин давтагдахгүй коджуулалтыг нэвтрүүлнэ. Ингэснээр тухайн бүтээн байгуулалт дуусах хүртэлх хугацаанд мэдээлэл нь ил тод, тухайн барилга бүтээн байгуулалтад шинэчлэл хийх хяналт, хариуцлага цуг явах тогтолцоог бий болгох юм. Тухайн хөрөнгө оруулалтыг хэн санаачилж, хэдэн онд хэрэгжүүлсэн, ашиглалтын хяналтыг сайжруулах зорилготой. Төсөв тогтворгүй байдаг, зардлын ачаалал зэрэг нь төсвийн сахилга баттай холбоотой төсвийн хүрээний мэдэгдлийг ойр ойрхон өөрчлөхгүй байх шинэчлэл хийж байгааг тэмдэглэлээ.
Түүнчлэн, төсвийн шинэчлэлийн хуулийн төслийг энэ сарын сүүлээр өргөн барихдаа өндөр босгоор өөрчлөлт оруулахаас гадна 2023 оны төсөв баталсантай холбоотой ирэх онд нийгэм, эдийн засгийн тодорхойгүй байдал хэвээр үргэлжлэхээр байгаатай холбоотой УИХ-аас хэд хэдэн хууль батлаад байгааг тэрбээр дурдсан юм.
Улсын төсөвт ирэх онд тэвчиж болох зардлыг багасгах бодлого баримталсан. Төсвийн хэмнэсэн зардлын эх үүсвэрээр нийгэмд хүлээлттэй байгаа асуудал тухайлбал, эрчим хүчний хөнгөлөлтийг эдлүүлэх, хүүхэд хамгаалах, эрүүл мэндтэй холбоотой хөтблөр, бодлого хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой Ерөнхийлөгчийн эхлүүлсэн хөтөлбөр, “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийг УИХ-аас шийдсэн. Төсвийн алдагдлыг багасгах, хариуцлага, төсвйн тэнцлийг сайжруулахтай холбоотой, төсвийн шинэлэлийн эхлэлийг тавьсан. Ирэх оны төсвийг дагалдаж гарах хэд хэдэн эрхзүйн шинэчлэлийг баталсан. Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засгалалыг сайжруулах хүрээнд УИХ-ын тогтоол баталлаа. СЗХ-ноос нэгдсэн цахим системээр бүртгэдэг болно. Үүнд хүний нөөц, худалдан авалт, холбогдох гэрээ, хэлцэл, өр авлага, татвар төлөлттэй холбоотой багтана. Ирэх оны эхний улиралд энэ систем ашиглатад орсноор бүх мэдээллээ олон нийтэд хуваалцдаг болно. Ингэж байж ТӨХК-ийн нээлттэй байдал бүрдэнэ. Үйл ажиллагаа, санхүүгийн хяналт байдлыг дээшлүүлэхээр олон улсын заавал мэдүүлэх үүрэг бүхий мэдээллийн системийн анхны алхам болно. Нүүрсний гэрээний ил тод бус байдал, тээвэрлэлт, олборлолт гээд уул уурхайн чиглэлийн компаниуд ашигт малтмалыг олборлохоос эхлээд хил гаргах хүртэлх мэдээллээ цахимаар бүрдүүлэх тогтоол шийдвэрийг УИХ-аас гаргасныг Г.Тэмүүлэн мэдээлэлдээ тодотголоо.
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.