Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудад зудын хүндрэл үүсэх төлөвтэй байна

4 цагийн өмнө Uncategorized


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээгээр 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац болон бэлчээрийн ургац, цаг агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан судалгааг гаргажээ.

Тухайлбал, цасны зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулсан байна. Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2 хувь нэн их, 16 хувьд их, 36 хувьд дунд, 29 хувьд бага, 17 хувьд хүндрэлгүй байхаар байна. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл эрсдэл үүсэх төлөвтэй байгаа аж.

Иймд малын өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг эртнээс бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.