Оёдлын компаниуд дүрэмт хувцасны үнийг үгсэж нэмсэн нь тогтоогдлоо

2022-10-26 Uncategorized
Оёдлын компаниуд дүрэмт хувцасны үнийг үгсэж нэмсэн нь тогтоогдлоо

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлттэй холбогдуулан хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтын явцад “Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон байж болзошгүй үйлдэл илэрсэн тул 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2202000255 дугаартай зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийж дуусгалаа.

Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1-ийн 1.1-г зөрчсөн үйлдэл тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудыг тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.