Замын цагдааг зодсон иргэнийг 700 мянган төгрөгөөр торгожээ

2022-05-3 Uncategorized
Замын цагдааг зодсон иргэнийг 700 мянган төгрөгөөр торгожээ

Замын цагдаагийн биед халдсан иргэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасч, 700 мянган төгрөгөөр торгожээ. Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр Механик инженерийн их сургуулийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй иргэнийг шалгажээ.

Улмаар приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гэмтэл учруулсан байна. Иймд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс уг жолоочийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 450 мянган төгрөгөөр торгох, мөн Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтын дагуу Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газраас шалгаж зөрчлийн тухай хуулиар 250 мянган төгрөгөөр торгосон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.