Орон нутгийн замд автобус онхолдож, нэг хүн нас баржээ

2022-04-27 Uncategorized

Орон нутгийн замд автобус онхолдож, нэг хүн нас баржээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож нэг хүн автобусанд дарагдаж нас баржээ.

Ослын дуудлага өнөөдөр өглөөний 05:00 цагт Онцгой байдлын байгуулагад ирсэн байна. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид цогцсыг гаргахаар ажиллаж байна.  

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.