МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэрэг холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ц.Анандбазар гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ийнхүү Ц.Анандбазар гишүүн МАН-ын гишүүнчлэлээс гарснаар УИХ дахь МАН-ын бүлэгт харьяалалгүй, сул гишүүн болж байна. Тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах, цаашлаад бүрэн эрхээсээ татгалзах эсэх нь өөрөөс нь хамаарах юм.