2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй хамтран амьдрагчийнхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээллийг түүний ар гэрээс Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан өгчээ. Тус цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад сураггүй алга болсон тухайн иргэнийг СХД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдлаар олсон байна.
Уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад амь хохирогчийг хувиараа такси үйлчилгээнд явдаг СХД-т оршин суух хаягтай, 23 настай эрэгтэй дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироосон байж болзошгүй болохыг алба хаагчид урьдчилсан байдлаар тогтоосон байна. Иймд сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Сэжигтэн урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байжээ.
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.