Зарим хүмүүст УИХ-н гишүүдээс ч илүү танигдсан, илүү нэр хүндтэй “Монгол Коммент”-ын Батбилэгийн хэлснээр “УИХ-ийн сонгуулийн хамгийн дуулиантай кейс”-үүдийн нэг бол Доржрэнцэнгийн Д.Сүндий аж. Түүний сонгуулийн сурталчилгаа сүүлдэж буюу бусад өрсөлдөгчдөөсөө хоцорч эхэлжээ. Д.Сүндийд иргэд сонгогчидтойгоо уулзаж, сурталчилгаагаа хийхэд ердөө 11 хоног үлдсэн байв. Ийм нөхцөл байдал үүсэх болсон нь Ардчилсан нам Д.Сүндийг намаасаа дэвшүүлнэ хэмээн ажиллуулж, зүтгүүлж байснаа Үндэсний бодлогын хорооны хурал дээрээ тонгорч хаясныг бид бүхэн бүгд нээлттэйгээр харсан. Хамт явна гэчихээд хаяж зугатаах, тодорхойгүй байдалд оруулж, иргэд сонгогчидтойгоо уулзах хугацааг нь богиносгох, сошиалаар хар пиар хийж, нэр хүндийг нь унагах гэж оролдох, их хэмжээний мөнгөөр сөрөг мэдээллийг нь түгээж сэвэх сонирхол хэнд байна? Мэргэн уншигч та юу гэж бодож байна.
Эх сурвалж: Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэлээс нэр дэвшигч Д.Сүндийгийн сонгуулийн штаб