Өдөртөө 13-15 хэм дулаан байна

2020-05-8 Uncategorized

 

Нийслэлд үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Төвийн аймгуудын нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говь болон Олон нууруудын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

2020 оны 5 дугаар сарын 09- 13 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10, 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.