ЭМЯ:ХӨСҮТ-д тусгаарлан хүний шинжилгээний хариу өнөөдөр гарна

2020-01-24 Uncategorized

Улаанбаатар-Бээжин чиглэлийн галт тэргээр ирсэн (Нийслэлд өчигдөр 16:50 цагт) 20 гаруй зорчигчдыг яаралтайгаар ХӨСҮТ рүү хүргэсэн. Энэ талаар болон коронавирусийн цаг үeийн асуудлаар өнөөдөр салбарын яамнаас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Энэ 23-ны өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд 6 настай эмэгтэй хүүхэд ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан.  Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилнэ. Автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүдийн зочид буудалд байрлуулаад байгаа. Мөн өчигдөр 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг/БНХАУ-ын иргэн 23настай эмэгтэй/ ХӨСҮТ-д түр тусгаарлаад байна. Лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа.
Одоогоор нийт өвчилсөн хүний тоо 584, нас баралт 17 гэдгийг ДЭМБ өнөөдрийн байдлаар мэдээлсэн. Нийт өвчлөгсдийн 70 гаруй хувь 40-өөс дээш насныхан байна гэлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл :Манай улс томуугийн 21 төрлийн вирусийг шинжилдэг. Одоогоор нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээний хариуг хүлээж байна. Тэр нь коронавирусээр өвчилсөн байх магадлалтай хүнтэй хамт зорчиж байсан тул ийнхүү тусгаарлаад байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн тохиолдол их бий. Нас баралтын түвшин нь 2.6 хувь байна. Харьцангуй хөнгөн хэлбэрийнх гэсэн үг. Нас барсан хүмүүс нь архаг суурь өвчтэй, шинж тэмдгээ мэдэлгүй эмнэлэгт оройтож хандсан гэх мэтийн түгээмэл шинжтэй байна” гэв.

ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар: “Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д нэг эмэгтэй тусгаарлагдсан. Энэ хүний биед ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Өнөөдөр 17.00 цагийн үед шинжилгээний хариу гарна. Хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж байна. Коронавирусийн шинэ төрлийн вирус анх гарсан Ухань хотод 200 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд 17 нь тус хотод байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Тэнд байгаа оюутнуудтайгаа харилцаж, зөвлөгөө өгч байгаа талаар мэдээллээ.

Мөн коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утас ажиллаж байгааг сануулсан юм

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.