Нийслэлд өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна.
2019 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
2019 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26,28-29-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.