Хиймэл оюун ухаан, өөрөө жолоодлоготой машинууд, хамгийн сүүлийн үеийн технологийн хөгжил, инноваци зэрэг олон хүчин зүйлсээр 2024 оны дэлхийн инновацийн индексийн зэрэглэлийг тогтоосон. Тэгвэл энэ онд инновацийн индексийн зэрэглэлээр жагссан эхний 10 орныг тодруулж байна.
1. Швейцарь
2. Швед
3. АНУ
4. Сингапур
5. Их Британи
6. Бүгд Найрамдах Солонгос Улс
7. Финланд
8. Нидерланд
9. Герман
10. Дани
Дэлхийн инновацийн индексээр тэргүүлдэг орны оршин суугчид, аялагчид дэвшилтэт технологи нь өдөр тутмын амьдралд хэрхэн ашиг тусаа өгч байгааг судалсан байна. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага 2024 оны дэлхийн инновацийн индексийг гаргахдаа 130 эдийн засгийг боловсролын систем зэрэг үзүүлэлтээр нь эрэмбэлсэн. Швейцарь улс 14 дэх жилдээ дараалан 1-р байр эзэлсэн аж. Мэдлэг нь технологийн салбартаа дэлхийд тэргүүлэгч инновацийн бүтээгдэхүүн (патент, технологийн компанийн үнэлгээ, өндөр технологийн экспорт зэрэг хөрөнгөөр хэмжигддэг), бүтээлч үр дүн (үндэсний уран сайхны кино, гар утасны програм бүтээх, барааны тэмдэг гэх мэт зүйлсээр хэмждэг байна. Мөн их сургууль, салбарын судалгаа, хөгжүүлэлтийн хамтын ажиллагаа, патентын чиглэлээр өндөр оноо авдаг аж. Түүнчлэн нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас холдуулдаг Швейцарийн Climeworks компанийг дэлхий нийт онцолж байна.
20 цагийн өмнө
21 цагийн өмнө
22 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
87404
30581
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.