Хүчтэй газар хөдлөлтийн дараа Венесуэл үндэсний гашуудал зарлав

1 цагийн өмнө Ертөнц

Венесуэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Дельси Родригес тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэн долоо хоногийн үндэсний гашуудал зарласнаа мэдэгдлээ.

Тэрбээр албан ёсны мэдэгдэлдээ, гашуудал тухайн өдрийн оройн 18:00 цагаас эхэлж, улсын хэмжээнд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд төрийн далбааг хагас бөхийлгөж, төрийн байгууллагууд болон олон нийтийн газруудад эмгэнэл илэрхийлэх арга хэмжээ зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Эрх баригчдын хамгийн сүүлийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас 1,900 гаруй хүн амиа алдаж, 10 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Мөн олон мянган иргэн орон гэргүй болж, аврах болон сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Дельси Родригес эмгэнэл илэрхийлэхдээ, “Энэ хүнд цаг үед амь үрэгдэгсдийн ар гэр, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж байна. Засгийн газар гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж, нөхцөл байдлыг даван туулахын төлөө бүх нөөцөө дайчлан ажиллах болно” хэмээн онцолжээ.

 

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.