16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал 2026.07.07-нд болно

Өчигдөр Мэдээ, мэдээлэл


Өнгөрөгч 2024 оны зургаадугаар сард 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурлыг 2026 оны долдугаар сарын 7-ны өдөр товложээ.

Тус хэрэгт холбогдуулан Ц.Дагвадоржид анхан болон давж заалдах шатны шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон. Харин хэрэгт хамтран холбогдсон байж болзошгүй гэж шалгагдаж байсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм.

Харин 16 настай хохирогчийн ээж О.Отгонтуяа уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын дээд шүүхэд гомдол гаргасан билээ.

Ингэснээр энэхүү хэргийн хяналтын шатны шүүх хурал долдугаар сарын 7-нд болж, өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх эсэхийг эцэслэн хэлэлцэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.