SOS! Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд анхааруулж байна

2017-11-20 Гэр бүл

Сэтгэл зүйч зөвлөж байна

Сүүлийн үед хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийлэл гэсэн  асуудлуудыг нийгэмд хурцаар ярих болсон ч үе тэнгийн дарамт шахалтын тухай төдийлөн яриад байдаггүй. Үе тэнгийн дарамт шахалт гэдэг зүйл бол зөвхөн одоогийн энэ цаг үед гарч ирчихсэн зүйл огт биш юм. Үе үеийн өсвөр насныхны дунд “Чимээгүй” байсаар энэ цаг үетэй золгосон. Эдүгээ нийгэмд ардчилал, эрх чөлөө ноёрхсоны үрээр энэ тухай ам нээх боломж хэн бүхэнд нээлттэй болсон. Гэвч үе тэнгийн дарамт шахалтанд өртсөн хүүхэд, тэдний эцэг эх, багш, сургуулийн захиргаа хүртэл энэ тухай мэдээллийг нуун дарагдуулах, хүүхэд өөрөө хэлэхээс айх,  нэр хүндээ бодох зэргээс үүдэн өсвөр насныхны дунд бие биеэ дарамтлах, хүчирхийлэх байдал хэвээр үргэлжилсээр байна. Энэ байдлыг таслан зогсоох үүрэг зорилготой олон байгууллага байдаг хэдий ч төдийлөн үр дүнд хүрч ажиллаж чадахгүй байгаа юм. Энэ асуудлыг ерөнхий боловсролын сургуулиад хамгийн их анхаарах үүрэгтэй. Сургуулийн орчин нь материаллаг болон нийгмийн орчноос бүрдэх бөгөөд энэ нь хүүхэд бүр сурч ажиллахад таатай, аюулгүй, хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин байх ёстой.

Үүний зэрэгцээ сургуулийн орчинд байгаа үе тэнгийн дарамт, хүчирхийлэл, хулгай дээрмийн үйлдэл, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нөхцөл байдал олонтаа гарсаар байгаа ч сургууль, боловсролын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй, тэр ч бүү хэл хүүхэдтэй холбоотой гэмт хэргийг нэр хүндэд нөлөөлнө гэдэг шалтгаанаар нуун дарагдуулах хандлагтай байгаа нь нууц биш. Ерөнхий боловсролын сургууль бүр дээр сургуулийн захирлаар ахлуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл” ажилладаг. Гэвч энэхүү зөвлөлүүд идэвхгүй ажиллаж байгаагаас өсвөр насныхантай холбоотой гэмт хэрэг гаарсаар байна.

Хүүхэд бол эцэг эхийн толь байдаг. Тийм ч учраас  хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдөг гэх үг гарсан биз. Харин тэр хүчирхийлэгч таны гэр бүлд ч  хүмүүжиж байж болох юм. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж судлаачид үзсэн байдаг.

Энд нэг зүйлийг тодотгоход, өсвөр насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн дарамт гэх хор хохиролтой зүйл байсаар байгаад дан ганц ЕБСургууль биш хүүхдийн гэр бүл, хүмүүжил, өсөн торниж буй орчин их нөлөөлдөг. Хүүхэд бол эцэг эхийн толь байдаг. Тийм ч учраас  хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдөг гэх үг гарсан биз. Харин тэр хүчирхийлэгч таны гэр бүлд ч  хүмүүжиж байж болох юм. Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж судлаачид үзсэн байдаг.

Өнөөдөр та гэр бүл, үр хүүхдүүдээ хүчирхийлэл дунд өсгөж байгаа бол маргааш таны хүүхэд үе тэнгийхнээ хүчирхийлсэн “хүчирхийлэгч” болж хувирахыг байг гэх газаргүй юм. Үе тэнгийн дарамт шахалтын улмаас өсвөр насны хүүхдүүд сургуульдаа ирэх хүсэлгүй болох, амиа хорлох, сэтгэлээр унах, ганцаардмал болох зэрэг олон асуудалтай тулгардаг.  Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасны дагуу сургуулийн орчинд дэг журам  тогтоохдоо хүүхдийн нэр төрд хүндэтгэлтэйгээр хандах ёстой бөгөөд сургуулийн орчинд баримталж буй бүхий л хэм хэмжээ нь хүчирхийллийн бус арга замаар хэрэгжих ёстой. Аливаа хэм хэмжээ, шийдвэрийн хэрэгжих баталгаа нь тэдгээрийг боловсруулахад бүх гишүүдийн оролцоог хангах явдал юм хэмээн заасан байдаг. Иймээс хүндэт эцэг эхчүүд, багш, сургуулийн удирдлагууд, хүүхдийн эрхийг хамгаалах байгуулагууд хамтран энэхүү асуудалд анхаарал хандуулах нь зүй ёсны асуудал болоод байна. Бидний ирээдүй хойч болсон өсвөр үеийнхний минь нүдэнд гуниг, сэтгэлд буртаг тогтох учиргүй гэдэгтэй та санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Ямар нэг дарамт, хүчирхийлэлгүй орчинд өсвөр үеээ хүмүүжүүлэхэд  таны, миний, бидний  оролцоо туйлаас чухал юм шүү.

Дашрамд мэдээлэхэд, оны эхний 9 сарын байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газарт бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт холбогдуулан 1-4 настай 4 хүүхэд шинжилгээ хийлгэсэн байна.

Түүнээс гадна бага насны охидыг хүчирхийлэх явдал шилээ даран гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс энэхүү бусармаг үйлдлээс урьдчилан сэргийлж, хамгаалах ажлыг тогтолцооны хувьд бий болгох шаардлага байгааг хуульч, өмгөөлөгчид санал нэгтэй тодруулсаар байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн тодотгож буйгаар “Үйлдэгч талд ашигтай хэрнээ хохирогч талд хохиролтой тогтолцоо манай улсад үйлчилж байна” гэв. Өөрөөр хэлбэл, эмнэлэг болоод төрийн байгууллагын хаалга татах тоолонд хохирогчийн халааснаас мөнгө гардаг. Үүнийг гаргаж чадах нь хэд билээ гэдгийг сайн тооцох хэрэгтэй. Төлбөрийн чадваргүй энэ байдал нь буцаад хүчирхийлэл, дарамтандаа очих үүд хаалга болсоор байгааг хуульч, өмгөөлөгчид шүүмжилсээр энэ хүрлээ.

Т.Тэгш

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.