Ес дэх удаагийн сонгуульд НИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшжээ

2024-06-6 Uncategorized

УИХ-ын ээлжит ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байгаа юм байна.  Дээрх нэр дэвшигчдийн зургаа нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.  

УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулийн

-8 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Батцогт, М.Тулгат, НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч П.Наранбаяр,

-9 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар

-10 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Бадарсан

-11 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай,

-12 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нэр дэвшиж байгаа бол гурван намын жагсаалтаар

-НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Н.Баярчимэг

-НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Гантулга, П.Ганзориг

-НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Энхтуяа, Д.Пүрэвдаваа нар дэвшиж байгаа юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.