Маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 1, 2-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, харин зургаадугаар сарын 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Иймд:
-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
-Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,
-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,
-Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
87365
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.