Гуравдугаар сарын 16-наас зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуургатай

2024-03-11 Uncategorized


ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв, мэдээллийг танилцууллаа.

Энэ талаар ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Нутгийн урд хэсгээс цасан бүрхүүл ханзраад эхэлсэн төдийгүй цасан бүрхүүлийн зузаан 3-9 сантиметрээр доош суусан байдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар дулаарч, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6..+13 хэмийн дулаан байв. Харин гуравдугаар сарын 10, 11-нд Хэнтий, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 0-1.2 мм цас орсон. Үүнээс Өвөрхангай аймгийн Уянга, Есөнзүйл суманд хамгийн их цас оржээ.

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Гуравдугаар сарын 13, 14-нд нутгийн зүүн хагаст дулаарна. Говийн бүс нутгаар +10…+15 хэм хүртэл дулаарах төлөвтэй байна. Энэ хугацаанд цасан бүрхүүлийн хэмжээ багасна.

Гуравдугаар сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр

Гуравдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр

Гуравдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуурга шуурна. Энэ үеэр зам даваанд халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй.

Салхины тухайд:

Гуравдугаар сарын 13-нд Алтайн уулархаг нутгаар
Гуравдугаар сарын 14-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгаар
Гуравдугаар сарын 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар
Гуравдугаар сарын 19, 20-нд тал хээрийн нутгаар 16-18м/с хүрч, шороон шуурга шуурна. Говийн нутгуудаар шороон шуурга ихтэй.
Гуравдугаар сарын эхээр ихэнх нутгаар дулаарч, Увс нуур, Дархадын Хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус, Алтай, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -16…-21, өдөртөө -3…-8, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0…-5 градус хүйтэн, өдөртөө -13…-18 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +4 градусаас – 1 градус хүйтэн байх нь. Гуравдугаар сарын 16-наас бага зэрэг хүйтрэх төлөв гарлаа” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.