Нийслэлд өдөртөө -22…-24 градус хүйтэн байна

2024-02-19 Uncategorized

-Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37 хэм хүйтэн байна-

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтайн уулс болон Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -43…-48 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36…-41 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -21…-26 градус, бусад нутгаар -28…-33 градус хүйтэн, өдөртөө Алтайн уулархаг нутгийн өмнөд хэсэг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30…-35 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр -13…-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10…-15 градус, бусад нутгаар -18…-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -37…-39 градус, бусад хэсгээр -31…-33 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -37…-39 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -38…-40 градус, өдөртөө -24…-26 градус хүйтэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.