Хуулийн дагуу мэрэгч амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний тандалт, судалгаа хийхээр 2997 мэрэгч амьтныг шинжлэх ухааны зорилгоор агнаж, дээж материал цуглуулах зөвшөөрөл олгосон байна. Энэ онд нийслэл болон Увс, Архангай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймагт мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний байгалийн голомтын эпизоотын идэвх, хил хязгаар, төлөв байдлын тандалт, судалгаа шинжилгээ хийхээр болжээ. Түүнчлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд мэрэгч амьтдыг шинжлэх ухааны зорилгоор агнаж, дээж материал цуглуулахаар болсон байна.
Өнгөрсөн онд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу судалж, сүргийн бүтэц болон тоо толгойг зохицуулах зорилгоор Ховд аймагт 1500, Баян-Өлгий аймагт 3000 тарвага агнуулах тушаал гаргасан юм. Амьтны тухай хуульд зааснаар байгалийн тэнцлийг хангах, хүн амын эрүүл мэнд аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор тарвага агнах зөвшөөрөл олгож болно хэмээн заасан нь бий. Гэвч 2022 оны есдүгээр сард Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарваган тахал өвчин дэгдэж, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад сэжигтэй тохиолдол илэрсэн тул “Ахуйн зориулалтаар тарвага агнахыг түр хориглох тухай” тушаалыг гаргаж, уг тушаалын дагуу тарвага агнаагүй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.