Үндэсний номын сан өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэлжээ. Ингэхдээ уншлагын танхимуудынхаа 50 хувьд уншигч үйлчлүүлэгчдээ авах аж. Түүнчлэн ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагуудад болон бямба, ням гарагт 09:00-17:00 цагын хооронд ажиллана. Мөн халдвар хамгааллын дэглэм мөрдөж, хүн хоорондын зай баримтлан ажиллахаар бэлтгэлээ базаажээ.