Английн Манчестерын цэнгэлдэх хүрээлэнд бөмбөг дэлбэлсэн сэжигтнээр 22 настай Салман Абеди гэгч араб гаралтай залууг цагдаагийнхан нэрлэлээ.
Даваа гарагийн үдэш дуучин Ариана Грандегийн шоу тоглолт тарах үеэр цэнгэлдэх хүрээлэнд амиа золиослон бөмбөг дэлбэлсэн хэрэгтэн нь Ливи гаралтай ч Их Британид төрж өссөн Абеди хэмээн цагдаагийнхан сэжиглэж байгаа аж. Хэрэгтэн өөрөө дэлбэрэлтийн үеэр амиа алдсан бөгөөд цогцост хийсэн шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа аж. Гэхдээ Салман Абеди энэ террорист халдлагыг үйлдсэн байх магадлал нэлээд өндөр байна. Түүнийг таньж мэддэг гэрчүүдийн ярьж буйгаар тэр их дотогшоо, ганцаардмал, дуугүй нэгэн бөгөөд сүүлийн үед ислам үндэсний хувцсаа өмсч, сахлаа ургуулах болжээ. Тэр Салфордын их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан боловч энэ жил хичээлдээ огт суугаагүй байна. Салман Абеди дөрвөн хүүхэдтэй айлын нэг нь бөгөөд эцэг эх нь үе үед Ливи руу зорчдог байжээ. Харин тэр өөрөө Английн нутаг дэвсгэрт төрж өссөн нэгэн аж. Өнгөрсөн жил олныг цочирдуулсан Францын террорист халдлагыг ч Европт төрж өссөн муслим гаралтай залуу үйлдсэн билээ.
Одоо цагдаагийнхан Салман Абеди ганцаараа энэ хэргийг үйлдсэн үү, эсвэл аль нэг бүлэглэлд харьяалагдан энэ бүгдийг хийсэн үү, тэсрэх бөмбөгийг яаж хийсэн бэ гэдгийг хамгийн түрүүнд тогтоохоор ажиллаж байна.
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.