БНСУ байлдааны өндөржүүлсэн байдалд шилжлээ

2017-05-8 Ертөнц

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Мүн Сан Гюн Сөүл хотноо мэдэгдэл хийж БНСУ-ын зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнийг зарлалаа

Энэ мягмар гарагт болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор БНСУ-ын зэвсэгт хүчин байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Мүн Сан Гюн Сөүл хотноо хийсэн мэдэгдэлдээ энэхүү алхам Хойд Солонгос шинээр баллистик пуужин хөөргөж, цөмийн зэвсгийн туршилт хийх магадлалтай  гэж үзэж байгаатай хобоотой гэжээ.

Өнгөрсөн жил Пёнъяан холын зайн пуужин туршиж, хиймэл дагуулаа хөөргөснөөс хойш Солонгосын хойг дахь нөхцөл байдал улам бүр хурцадсан. Хойд Солонгос одоогийн байдлаар нийт 20 гаруй пуужин хөөргөөд байна. Өнгөрсөн гуравдугаар сард АНУ Өмнөд Солонгосын нутагт пуужинг замаас нь устгах THAAD  системийг байрлуулахаар шийдсэн юм. ОХУ, БНХАУ болон бүс нутгийн иргэдийн эсэргүүцлийг үл харгалзан АНУ, БНСУ-ын засгийн газар THAAD системийг хэдийнэ байршуулсан.

Түүнчлэн АНУ-ын Зэвсэгт хүчин Солонгосын хойгийн эрэгт байлдааны хөлөг онгоцууд, цөмийн шумбагч онгоцоо илгээжээ.

Г.Пүрэвсүрэн

Өнөөдрийн онч үг

54 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.