Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль, Тендерийн тухай хууль батлагдаж, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хууль, эрхзүйн таатай орчин бүрдсэн ч гэлээ төрийн албаны дунд шатны алба хаагчид үүнийг хэрэгжүүлэхгүй, завхруулж байгаа талаар жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс ШИНЭ намын зөвлөлд санал гомдол ирүүлсээр байгаа юм. Үүний дагуу УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан, ШИНЭ намын дэд дарга Д.Жаргалсайхан нар өнөөдөр нийтийн хоолны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Чиглэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сургууль, цэцэрлэгүүдэд гал тогооны тоног төхөөрөмж хэрэгтэй юм байна гэдэг орон зайг олж харсан иргэн Бумцэнд одоогоос 30 жилийн өмнө “Чиглэл” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Гэвч төр нь худалдан авалтаараа дэмжихгүй байгаа талаар тэрээр ярьсан юм.
Үйлдвэртэй танилцсан Ж.Батзандан “Монгол Улсын 2019, 2020 оны төсөвт 1,5 их наяд төгрөгөөр дотоодын худалдан авалтыг дэмжихээр тусгагдсан. Харамсалтай нь, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Дунд шатны байгууллагууд тендер зарлахдаа дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг биш гадны бараа бүтээгдэхүүнийг сонгож, хуулийг завхруулж байна. Монгол Улсын хэмжээнд гурав, дөрөвхөн байгаа хүнсний үйлдвэр, гал тогооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэрийн нэг “Чиглэл” ХХК сүүлийн 30 жил тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд хэд хэдэн салбартай, том үйлдвэр болсон байна. ШИНЭ нам, ШИНЭ эвслийн тухайд, үндэсний үйлдвэрлэгчдийг дотоодын худалдан авалтаар дэмжихэд онцгой анхаарч ажиллана” хэмээн мэдэгдлээ.
30 жилийн туршлагатай, хоёр үйлдвэр, дөрвөн салбар дэлгүүртэй болсон “Чиглэл” ХХК-ийн тухайд төрийн байгууллагуудаас ихэнхдээ татгалзсан хариу сонсдог ч гэлээ саяхан ЗХЖШ-аас зарлагдсан тендерт ялж, 13 ширхэг 250 литрийн тогоо, 18 ширхэг 80 литрийн тогоо, 14 ширхэг зургаан ширэм бүхий плитканы захиалга авч, үйлдвэрлэлээ эхлүүлээд байгаа баяртай мэдээ дуулгалаа.
Тус компанийн захирал Ц.Бумцэнд “Бид төрийн байгууллагуудын тендерт оролцоход ихэвчлэн хятадын барааг сонгодог. Түүнээс гадна гаднаас манай улсад тоног төхөөрөмж оруулж ирэхэд тавхан хувийн татвар авдаг хэрнээ бид гадагшаагаа, тухайлбал ОХУ руу бараа бүтээгдэхүүнээ импортлох гэхээр 20-30 хувийн татвар төлж байна. Уг нь бидэнд ОХУ-ын зах хязгаарын хот суурингуудад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж байгаа. Иймд татварын хувь хэмжээг бууруулах талаар хөрш улстай ярьж тохирох талаар төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна” гэлээ.
ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан “Хоёр хөрш маань манайхаас уул уурхайн ашигт малтмал, баялгийг түүхийгээр нь маш хямдхан авдаг атлаа нэмүү өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүнд маш өндөр татвар тавьж, нэг ёсондоо худалдааны хориг тавьчихаад байгаа. Цаашид энэ байдлыг өөрчилж, үндэсний үйлдвэрлэгчдэд гадаад зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн юм.
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.