Улаанбаатарт 8-10 градус дулаан байна

2020-04-7 Uncategorized


Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2020.04.07) 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хотод:

Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Их төлөв цэлмэг. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрнэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.