Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Өнөө шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 11 дүгээр сарын 11-ний 20 цагаас 11 дүгээр сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 19-24 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, 6-11 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 хэм, өдөртөө хүйтэрч 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө хүйтэрч 4-9 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2019 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-ны шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн хойд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
14 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.