Нийслэлд 7-9 градус дулаан байна

2019-11-8 Uncategorized

Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-9 градус дулаан байна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр их цас орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 8-9-нд  Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн,  Эхийн голын Баянбүрд орчим болон  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус,  бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

 

2019 оны 11 дүгээр сарын 09-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 9-нд  нутгийн баруун өмнөд, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.