Ихэнх нутгаар эрс сэрүүснэ

2019-09-30 Uncategorized

 

Баян-Өлгий,  Говь-Алтайн нутаг, Ховд,  Завханы хойд, Увсын өмнөд, Хөвсгөлийн баруун өмнөд хэсгээр өнөөдөр салхи  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна гэж малчид, иргэд, тариаланчдад Цуур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Нутгийн баруун хэсгээр өнөөдөр, ихэнх нутгаар 10-р сарын 1-нд хур тунадас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.

2019 оны 10 дугаар сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

10 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар, 3-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10 дугаар сарын 1-нд ихэнх нутгаар, 2, 3-нд говь талын нутгаар секундэд секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө  14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.