Гамшиг, онцгой байдлын үед “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХЯНАЛТ МОНИТОРИНГ” хэрхэн хийдэг вэ?
Тодруулга
Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын төсөл, хөтөлбөрүүдэд 2 төрлийн багц хяналтын механизм үйлчилнэ. Хяналтын талаар хүүхдийн байгууллагын ажилтнууд мэдлэг дадлагатай байх нь маш чухал бөгөөд хяналтын механизм нь хүүхэд хамгааллын үйл ажиллагаа хэрхэн зөв явагдан хэрэгжиж байгааг үнэн зөв хянаж, гарсан алдаа зөрчлийг засах боломж олгодог.
Үүнд:
1. Хамгааллын бүлгийн нийтлэг стандартад “Хүүхэд хамгааллын асуудал ямар байдлаар, хэрхэн тусгагдсаныг” хянах дэд стандарт (Энэхүү стандартыг улсын хэмжээний Хамгааллын бүлэг хамтарч боловсруулна)
2. Онцгой байдлын хөтөлбөрийн үйл ажиллагааны үр дүн эсвэл асуудал бүрийн стандарт (Энэ төрлийн стандартыг салбар бүрээр эсвэл үйл ажиллагааны чиглэл, үр дүн бүрээр хүүхэд хамгааллын кластер эсвэл байгууллага, агентлагууд өөрсдийн онцлогт тохируулан ажлын хэсгээр ажиллан, хэлэлцэж стандартаа гаргадаг).
Хэрэгжилт, хяналт:
Төсөл хөтөлбөрүүдэд хамгааллын асуудлыг тусгасан эсэхийг шалгах шалгуур үзүүлэлтийг хяналтад багтааж болно. Стандарттай болсноор төсөл, хөтөлбөрүүдийн ололт амжилт, ахиц дэвшлийг гол шалгуур үзүүлэлт хэрэглэн тодорхойлон хянаж чадна. Энэхүү стандартыг хэрэгжүүлэх сургалтанд хамрагдсан ажилтан салбарын хөтөлбөрт дэд стандартыг загварчлах чадвартай болдог.
Хамгааллын асуудлыг нэгтгэсэн аль ч салбарын ажлын үр дүнг дэд стандарттай харьцуулж
үнэлдэг. Хэрэв суурь түвшний мэдээллийг цуглуулсан бол хөтөлбөрийн өмнөх болон дараах үйл ажиллагааг шууд харьцуулах боломжтой. Хүүхэд хамгааллын асуудалд хамааралгүй салбар байхгүй тул энд НҮБ-ын хамгааллын Нийтлэг стандартыг танилцуулж байна. Хүмүүнлэгийн хөтөлбөрт хамгааллын үйл ажиллагааг бүрэн нэгтгэхэд нийтлэг болон салбарын стандартыг хооронд нь уялдуулан дагах ёстой байдаг.
Гэхдээ нийтлэг стандартыг салбарын нарийвчилсан хэсэгт давтан оруулах хэрэггүй.
Нийтлэг стандарт 1
Гамшигт өртсөн хүн амын сайн сайхан, аюлгүй байдлыг хангахад нэн тэргүүнд хийх үйл
ажиллагаагаа тодорхойлох
Нийтлэг стандарт 2
Хүмүүнлэгийн хариу арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд хамгааллын эрсдлийн үнэлгээг
дэлгэрэнгүй үнэлгээний агуулгад багтаасан байх
Нийтлэг стандарт 3
Хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг гамшигт өртсөн хүн амын эмзэг байдал, хэрэгцээнд тулгуурлан тэгш болон хэсэгчилсэн байдлаар хүртээх
Нийтлэг стандарт 4
Гамшиг, аюулд өртсөн хүн амыг хамгааллын хариу арга хэмжээ, үйл ажиллагаанд мэдээллийн хамтрагчаар зориудаар оролцуулах
Нийтлэг стандарт 5
Хамгааллын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа
нь анхдагч үүрэг хариуцлага хүлээгч гэдгийг тодорхойлон тогтоох
Нийтлэг стандарт 6
Агентлагийн үйл ажиллагааны бүх шатанд эмзэг бүлгийн хүн амын эрх, хэрэгцээ, чадавхийг тусгах
Нийтлэг стандарт 7
Агентлагууд нь хамгааллын асуудлыг ухуулан таниулах, нөлөөлөн сурталчлах үйл ажиллагааг удирдан зохицуулах бодлого журамтай байх
Нийтлэг стандарт 8
Засгийн газрын болон ОУ-ын агентлагууд нь хүний эрх зөрчигдсөн тохиолдолд өөрийн агентлагийн мандат, эрх зүйн хэмжээнд тохируулан зохистой арга хэмжээ авах хэрэгтэй. Бүх салбарын хөтөлбөрт хамгааллын асуудлыг тусгасан эсэхийг шалгах хяналтын хуудас