Өвлийн улиралд өдөр богиносч, эрт харанхуй болдгийн дээр нийслэл хот утаатай болсноор үзэгдэх орчин хязгаарлагдаж хальтиргаа, гулгаа ихэсдэг нь явган зорчигч тэр дундаа бага насны хүүхдүүд ахуйн болон зам тээврийн осол, гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Мэдээжийн хэрэг үзэгдэлт хангалтгүй буюу харанхуй үед хар өнгийн хувцас өмсөх нь жолоочид харагдахад хүндрэлтэй, хэцүү болгодог. Нийт бүртгэгдэж буй зам тээврийн ослын 50 орчим хувь нь 18-05 цагийн хооронд буюу шөнийн цагт бүртгэгддэг байна. Иймд явган зорчигч өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж тод өнгийн эсвэл цацруулагч бүхий хувцас хэрэглэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.