АНХААРУУЛГА: Машинд хоносон ус хор болдог, хэзээ ч ууж болохгүй

44 минутын өмнө Амрах агшин


Зун гадаа 25°C үед:

• Машин дотор 10 мин дараа +35°C
• 20 мин дараа +40°C
• 30 мин дараа +44°C
• 1 цагийн дараа +50°C болдог

Ийм орчинд машиндаа хуванцар савтай ус үлдээгээд дараад нь уух тохиолдол их байдаг.

Гэвч:

• Хорт хавдар үүсгэх эрсдэлтэй
Нарны гэрэл болон машины доторх халуун агаар нь хуванцар савны найрлагад байдаг Бисфенол А (BPA) болон бусад химийн хорт бодисыг идэвхжүүлж усанд уусгадаг бөгөөд хорт хавдар үүсгэх, дааврын тогтолцоог алдагдуулах эрсдэлтэй
• Бактери үржих хамгийн таатай орчин
Хэрэв та тэр уснаасаа нэг л балгасан бол таны амны хөндийн бактери усанд орж, машины халуун орчинд маш хурдтайгаар үрждэг. Маргааш нь та ус биш, шууд бактери л ууж байна гэсэн үг
• Өөр нэг эрсдэл нь, хуванцар, шилтэй ус яг л томруулдаг шилний зарчмаар ажилладаг. Машины суудал, хянах самбар, эсвэл цаас, даавуун дээр тусвал гал авалцах аюултай, туршилтаар машинд байсан усны сав нарны гэрлийг хуримтлуулж, суудлыг +120°C хүртэл халааж, утаа гаргаж эхэлсэн байдаг.

Машиндаа хоносон усыг уухын оронд шил арчигч руугаа хийх эсвэл мод, цэцэг услахад ашиглаарай. Хэзээ ч бүү уу..

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.