Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулах, төрөлжсөн ахлах сургууль хөгжүүлэх чиглэлээр хувийн сургуулиуд төрөөс дэмжлэг хүссэн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр тодорхой хувийн сургуулиудын нэрийг олон нийтэд зарласан юм.
Тодруулбал, Т.Ням-Очир мэдээлэл хийхдээ “Их Засаг Кинг”, “Шинэ санаа”, “Империал” зэрэг хувийн сургуулиуд дээрх чиглэлээр Боловсролын яаманд хүсэлт гаргасан гэж мэдээлсэн байна.
Гэвч Т.Ням-Очирын мэдэгдлийг “Их Засаг Кинг”, “Империал” зэрэг сургуулиуд няцааж, төрөөс санхүүжилт хүсээгүй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн юм.
Эх сурвалжийн мэдээллээр, Төрийн нарийн бичгийн даргын мэдээлэлд нэр нь дурдагдсан дээрх хувийн сургуулиуд Боловсролын яамны эсрэг хууль, эрх зүйн арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж. Хэрэв дээрх сургуулиуд шүүхэд хандахаа мэдэгджээ.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-09-7
2026-09-7
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.