
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 86.8 хувьтай байгааг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
Өвөлжилтийн бэлтгэл, агаарын чанарыг сайжруулах ажлын хүрээнд түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт, угаарын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар төлөвлөх,
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлж, хичээл эхлэх болон тарах цагийн оргил ачааллыг тооцон чиглэл, давтамж, автобусны тоог нэмэгдүүлж, чиглэлд нэмэлт зохицуулалт хийх,
Эмнэлгүүдийг бэлэн байдалд ажиллуулах, үйлчилгээг чанаржуулах, төрөлжсөн эмнэлгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний урсгалын судалгаа, тооцоонд үндэслэн ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, гэрлэн дохионы ухаалаг зохицуулалтыг боловсронгуй болгох, сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
Сургуулийн автобусны үйлчилгээг яаралтай жигдрүүлж, маршрут, чиглэл, өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлэх,
Захиалагчийн хяналт тавьж буй байгууллагууд хөрөнгө оруулалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд чанар, стандартын дагуу гүйцэтгүүлэн, хяналт тавих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-09-7
2026-09-7
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.