-Сэлэнгэ-Хиагт-Галуут нуур-Байгал далай хүртэлх явган аяллын таталбар-
СИБИРИЙН МӨНГӨЛӨГ ГАЦУУР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ
Сибирийн тайгад мөнгөлөг гацуур сүндэрлэнэ. Мөчир, шилмүүс нь тод өнгөтэй хурууны өндгөөр имрэхэд зөөлөн, яг л торго шиг. Түүний үнэр анхилам. Тэнгэрт цойлон зүмбэрлэн асна. Нар өөд байдгаараа тэмүүлэн өндөрөөс өндөрт цоролзоно. Сайн ажиглавал мөнх ногоон, мөнгөлөг гацуурын гол нь нээрээн мөнгөлөг саарал өнгөтэй. Харах бүр сэтгэл алдрам үзэсгэлэнтэй. ОХУ мөнгөлөг гацуурыг өөрийн улаан номдоо аль хэдийнэ бүртгэжээ. Сибирийн тайгаас өөр газар бол тэр нүдний гэм. Маш ховор нэн алдартай гацуур. Харин бидний дөнгөж гарч ирээд, амьсгаагаа даран амарч буй алдарт Саяны нурууны нэг хэсэг Хамар давааны бэлээс эхлээд хаа сайгүй ургасан байлаа. Давааны оройд ч ялгаагүй, тэрүүхэн урд тэрээр гоо үзэсгэлэнгээ гайхуулан гунхана.
Хэдий зунаар ч хүйтэн салхи сэвэлзэн, хөлсөнд норсон хувцас бие жиндүүлнэ. Хоёр өдөр зугуухан өгссөөр байхад замын доохно, жимсний өтгөн төглийн цаадтай уулын гол тасралтгүй хүржигнэж байсан сан. Хар шороон, зөөлөн хөрстэй зам дээгүүр жижиг горхи хөгжилтэй дэгдэж, зарим газраа намаг үүсгэн нал шал болгочихсон байж билээ. Өнгөрсөн намрын жимс нь уналгүй бутандаа үлдэж, ялимгүй хатаж хорчийсон ч тэр хэвээрээ бөнжийтөл улааран харагдах нохойн хошууны буттай залгаад аньс, нэрсний мөлхөө бут хаа сайгүй. Моддын оройгоор зөвхөн тэнгэр л харагдах бөгөөд цаахна нь дахиад л модоор хучигдсан өндөр уулс баруун, зүүнгүй нэвсийнэ.
Харин одоо Хамар давааны оройд алаг тарлан болсон ч цас хайлж амжаагүй байх аж. Аялагчид модны нөмөр бараадаж аль болох эгц газар сонгож майхнаа босгоно. Гал түлж, цас хайлуулж, борц үйнэ. Энэ бол тавдугаар сарын сүүлчээр шүү дээ. Уг нь бид Хамар давааг даваад, жаахан уруудаж хоноглохоор төлөвлөж байсан ч үнэхээр чадсангүй. Хэн хүнгүй цуцаж, ядарсны дээр хэдийнэ үдэш болж, нар шингэж байлаа. Энэ өндөрлөг газар салхи нүдчихгүй бол ч маргааш гэхэд уулын бэлд буучихсан байна.Азаар бидний хүслийг Сибирь сонссон байлаа.Тэр шөнө тайван, сайхан амарчээ.
Энэ бол Монгол, ОХУ-ын Буриадын хамтарсан “Найрамдал” багийнхны аяллын оргил хэсгийн зураглал.
Түүнээс цааш дахиад хоёр хоногийн газар бий. Өмнө нь ес хоног алхсан гэхээр нийтдээ 12 өдөрт Байгал нуурт хүрсэн гэсэн үг. Машинтай шурхийгээд оччих нэг өөр. Харин бороо, салхи, жихүүн нойтонг биеэрээ мэдэрч, алхам тутамдаа Сибирийн үзэсгэлэнт байгалийг бахдан биширч, хамгийн гол нь хөдөлж, эрүүлжиж, эрч хүч авна гэдэг тэс өөр. Тэгээд ч хоёр улсын хамтарсан энэ аялал “Хөдөлгөөн-эрүүл мэнд” гэсэн уриатай. Дээр нь яг бидний явсан чиглэлд монголчуудыгаа аялуулах зам гаргаж, шан татаж, маршрут тогтоох зорилго бий. Ийнхүү бид нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах, цаашлаад ирэх долдугаар сард Буриадын Улаан-Үдэд болох Монгол туургатны IV их наадмыг угтаж зохион байгуулж буй олон ажлын бүрэлдэхүүнд тоологдох ийм нэг аяллын гэрч болжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос гараагаа эхэлж, ОХУ-ын Буриадын нутаг, Байгал далай хүртэл явганаар 280 км аялсан байна.
Хил давангуут орос нөхөд минь хүлээж байлаа. Дандаа залуучууд. Буриадын Улсын их сургуулийн болон тус улсын СУИС-ийн байгалийн аялал жуулчлалын ангийн оюутнууд гэнэ. Хоорондоо танилцаж байхад буриад монгол хэд хэд байв. Даанч тэд монгол хэлээ мэдэхгүй. Оросоор л ярина. Хамгийн гайгүй “орчуулагч” нь эмчийн үүрэг гүйцэтгэж аялалд оролцох Жигмэд. Гэвч тэрээр арван үгийн гурвыг нь ойлгоно. Үлдсэнийг нь өөрийнхөө үзэмжээр “гөрддөг” бололтой. Хариу хэлэхдээ ганц монгол үгийн араас дандаа орос үг цувруулна. Азаар буриад, монгол хоёрт ялгаа бараг алга. Зүс царайгаараа адилхан, нэг цустай, нэг устай гэж ирээд л онгирдог улс хойно арга ч үгүй байх. Аль аль нь орос, монгол хольж ярьсан яриаг тевөггүй ойлгочихно. Монгол хэлэнд гэхэд орос хэлний маш олон үг идээшсэн хойно доо.
Харин Ренчингийн хувьд тиймгүй. Шавилхан биетэй залуу буриад Вова хэмээх орос нэртэй болжээ. “Би монгол хэлээ мэдэхгүй ээ. Харин өвөө, эмээ минь буриад монголоор сайн ярьдаг. Харамсалтай нь, би тэдэнтэйгээ өдрийн од шиг л уулзах юм” гэж ярина. “Танай сургуульд монгол хэлээ заадаггүй юм уу” гэхэд Вова толгой сэгсрэн “Үгүй үгүй, би хятад, герман хэл сурч байгаа” гэв.
Яагаад ч юм, манай монгол залуучууд буриад найз нараа бодвол илүү чөлөөтэй, илүү нээлттэй шиг санагдсан. Энэ магадгүй, тусгаар тогтнолын цаад наадахтай холбоотой шиг билээ. Гэхдээ энэ талаар над мэт нь ярьдаг ч үгүй биз. Ямар ч байсан орос, буриад нөхөд маань биднийг ихэд талархан угтсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Манай ахмад аялагчдын дунд Ш.Дүүриймаа багшаас эхлээд орос хэлтэй хүн мэр сэр бий. Аяллын удирдагч, спортын мастер Б.Жияандорж ч хэлмэрчгүй ойлголцоно. Алексей ахын тухайд бүр ярилтгүй. Угаас орос хүнийг оросоор сайн ярьж байна гэлтэй биш. Монголд төрж, Монголд өсч, Монголд боловсрол эзэмшсэн, одоо ч Монголд амьдарч байгаа, Монголын адал явдалт спорт аяллын холбооны топ тамирчин, спортын мастер, сайн анд нөхөр тэр хүнийг Орост л орос гэж анзаарахаас Монголдоо бол өөрсдийнхөө нэгэн адил л үзнэ.
Хачирхалтай нь, хэдийгээр хил нэвтэрч, паспорт дээрээ \энд бас орчуулж болохгүй орос үг орчихсоныг анзаарна уу\ дардас даруулсан ч, гуанзанд ороход буриад басган цэвэр оросоор ярьж байгаа ч, дэлгүүрийн барааны үнэ оросоор бичигдсэн ч энэ бүхэн харь хол санагдсангүй. Ялангуяа, бидний хэзээний танил “3ил-130”, “УАЗ-469”, “Аавын цээж”, “Газ-53” энд тэндгүй хөлхөхийн цагт Танд юу бодогдох вэ. Тэр байтугай хэзээний сураг алдарсан “Москвич”, “Лада”-нууд хаа сайгүй гэвэл юу гэхэв. “Иж-5” мотоцикль хөлөглөн давхих тосгоны эрчүүд яагаад тэгтлээ танил харагдаа вэ. Арын суудал дээрээ дүүрэн бараа чихчихсэн, “багааж”-даа ч адил, ямар нэг юм овойлгож хийгээд, өнөөх нь хаагдахгүй яваа “Москвич” замын эргэлт дээр элгээрээ зурж орхисон ч хэнэг ч үгүй цааш давхиж одох. Хэзээ нэгэн цагт бид хүртэл иймэрхүү төрхтэй байсан даа. Одоо ч зарим дүр зураг хэвээр байгаа шүү дээ. Яагаад ч юм, их гүрний сүр хүчийг мэдрэх шиг болсон. Хиагтын дундуур алхаж явахдаа мэр сэр дайралдах дайны баатруудад зориулсан хөшөөг ажиглаж явав.
Баатрын хөрөг зураг нь манай 40-өөд оны үеийн офицерийн хувцас гэж андуурмаар цэрэг хувцастай монгол эр. Мэдээж, монгол л байлгүй яахав дээ. Буриад монголын баатрын хөшөөний дэргэд амьд цэцгийн баглаа шинэхэн. Газар орны нэр ч монгол. Жишээ нь, хоёр орны аялагчид уулзалдаад \Монголын багийнхны тухайд урьд өдөр нь Сүхбаатараас Алтанбулаг хүртэл 25 км газар алхаж бие халаасан байлаа\ эхний шөнөө Сава голын эрэг дээр хоноглов. Үнэндээ Сав гол л доо. Түүнчлэн “Тохой гол” гэж байна. Заавал гадаад болгох гээд “Тоохой” гэх мэтээр унших шаардлага үнэхээр байсангүй. Замын дэргэд “Эрдэм Колхоз” гээд тодоос тод бичсэн самбар дурайна. Субугтай хэмээх тосгон тэрүүхэнд харагдана. Ердөө “Сувагтай” хэмээх монгол нэртэй тосгон.
Нээрэн, уртаас урт суваг хоолойгоор ус бургилан урсана. Субугтайн нөхөд маань ногооны талбайгаа услах гайгүй ч суваг барьснаас ийм нэртэй болоо биз. Харин “Сувагтай” хэмээх монгол нэрийг оросжуулах хэрэгтэй биз дээ, яаж ч бодсон.
ТЭНД ХАМГИЙН ХЯМД НЬ ШАТАХУУН
Бусад бүх бараа Монголынхоос үнэтэй Сибирийн хус шув шулуун, гуалиг. Нимгэн цайвардуу хальс нь бүдэгхэн толботой. Бүсгүй шиг эмзэгхэн. Зэгзийтэл өндөр ургасан тэдгээр хус модод салхины аясаар бүжих шиг л санагдана. Туйлаас эрхэм. Агч моддын төгөл холоос улайран харагдана. Хамар давааны өөд өгсч явахад хүчирхэг машины мөр өмнө дурайна. Нэлээд тод гарчихсан, эзгүй балар тайга гэлтгүй машин тасралтгүй явдаг бололтой. Гэхдээ яаж. Дөрвөн дугуйт зүглэхийн аргагүй намаг шалбааг, дов сондуул, эгц огцом өгсүүр өөд шувуу бол яахав, нисчихнэ гэхсэн. Гэвч тэр бол яалт ч үгүй шувууны биш техникийн мөр байлаа. Зарим газарт метр гаруй гүн мөр үлдээн шавар шавхайг сэт татан гарсан нь тодоос тод харагдана. Алдарт Сибирийн хаанаас бол хаанаас гол горхи сад тавин уруудна. Гэтлэхийн аргагүй хэсэгт нь бүдүүн бүдүүн дүнзэн торх тайран гүүрэрхүү юм хийчихснийг үзвэл нэлээд хөдөлмөр зарсан нь илт. Сайн л биз, бидэнд биенээсээ төөрөхийн зовлон алга. Үл мэдэгдэх хүчит “араатан”-ы мөр дэлхий дүүрэн дурайж байхад.
Удалгүй өнөөх “араатан” маань нэг биш, нэлээд хэдээрээ зогсч байв. Шуудхан хэлэхэд тэр бол буугүй л болохоос танк байлаа. Гэхдээ энх цагийн өнөө үед трактор гэж даруухан нэрлэж болох байх. Нуль тос ханхлуулан “хэнэг ч үгүй” зогсч байгаа тэдгээр танкнуудын хүчит төмөр дугуй, тас харлан утаа тортогт идэгдсэн яндан, хаалгагүй, онгорхой нээлхий сэлт нь цаанаа л түгшүүртэй. Тийм байлгүй дээ. Энэ газар ийм “мангар амьтан” л явна уу гэхээс өөр юу чадах билээ гэж бид ярилцав. Түлшийг ч ёстой “цусалдаг” гайхал байгаа даа. Гэхдээ тэдний хийсэн ажлыг харвал энэ бодол тийм ч гүнзгий сэтгэгдэл төрүүлэхгүй.
Ойн бяцхан чөлөөнд уртаас урт гуалингууд тэвхийтэл өрөөтэй харагдав. Шув шулуун, урьд хожид би л лав ийм урт ургасан модыг ийм балар ширэнгээс ингэж хэнэг ч үгүй бэлтгэж чадаж байгааг хараагүй шиг санагдана. Тэр их модыг бэлтгэчихээд байхад Сибир юу ч болоогүй юм шиг дүнхийж, цэх шулуун модод өтгөрсөөр байхыг яана. Мартах шахаж, Монголын баг тамирчид бүгд ёслолын болон өдөр тутмын гэсэн хоёр ээлжийн ижил хувцастай. Энгэртээ төрийн далбаагаа мандуулчихсан. Доор нь латинаар өөрийн нэрээ биччихсэн. Ар нуруун дээрээ “Сэлэнгэ-Байгал нуурын явган аялал” хэмээн оросоор хадчихсан. Харин Оросын баг бидэн шиг жигд хувцсаар ялгарсангүй. Аливааг зохион байгуулах авъяастай МАЯСАХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, бидний эрхэм хүн Б.Жияандорж авгайд монголчуудын хүний нутагт гялтайж гялайсан талархлын нэлээд хэсэг оногдох нь гарцаагүй. Угийн зарчимч түуний удирдлага дор хэтээс хагас цэрэгжсэн байдалтай яваад сурчихсан аялагчид Оросын нөхдөө үнэхээр бишрүүлсэн шүү. Наад зах нь Хиагтаас эхлээд л дагасан машинд өөрсөд шиг нь ачаагаа хөнгөлж ачилгүй тас гүрийсээр яваа зуугийн талыг өнгөрч буй ахмадуудыг \Д.Жамбал гуай бүр 70 нас хүрч яваа. Тэр ч мөн адил ачаагаа хөнгөлүүлэхийг хүсээгүй. Дашрамд дурьдахад манай багийн хамгийн залуу нь энэ жил сургууль төгссөн 18 настай Бат-Орших байв\ Оросын нөхөд аяллын турш гайхан биширч байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Бидэнд ялгаатай юм ховор гэж дээр хэлсэн дээ. Гэвч ялгаа байна аа. Зам нь тэмдэглэгээ сайтай. Адаглаад л өгсүүр замын эргэлт дээр чиг заасан гэрэлтдэг самбар байх. Тиймгүйгээс, ялангуяа харанхуй шөнө гүн жалга руу эрчээрээ уначих вий гэж сэтгэлээ түгшээх зовлонгүй л юм. Төдөн градусын өгсүүр, эсвэл уруу зам төдөн км үргэлжилнэ гэдэг ч юм уу байсхийгээд таарах ямар нэгэн мэдээлэлтэй өнгөлөг самбарыг харах бас ч зугаатай юм билээ. Автозам нь дундуураа төвгөрдүү, хоёр тал руугаа ялимгүй жишсэн налуу гэдгийг явгаар биш машинтай сүнгэнүүлж байсан бол яагаад ч мэдэх аргагүй байсан биз. Борооны ус ийм зам дээр тогтохын аргагүй аж. Тэр утгаараа мэдээж, зам нь эвдрэхгүй, хагарч муудахгүй.
Алхаж явахдаа км-ыг заасан шон тоолно. Яг таван км яваад амарна. Гэвч өмнөх хүн даруй найман км тасарсан гэдгийг цувааны сүүлд яваа Алеш ах бид хоёр богино долгионы радио станцаар сонсч мэдлээ. Хоногийн газар гүйцвэл их юм. Яваад байгаа хэрнээ л энэ. Хатуу зам дээгүүр гишгэсээр хөл улдаад тэр байлгүй. Амралт жаахан ихэссэн шиг. Тэгээд ч хөлийн тавхайд хоёр гурван газар цэвруү үсэрчихснийг хэлэх үу. Гэвч дажгуй шүү, Аялагчид цэврүуг утас зуү сүвлээд оёчихно. Дараа нь иодоор хайраад л гүйцээ. Дэргэдуүр байсхийгээд өнгөрөх ачааны том том машины салхинд дайруулж хариугүй уначихмаар болно. Нүүрс, мод ачсан тэргүүд онгоц шиг л хурдална. Халуун салхи алгадаж, угийн цуцсан яваа намайг лав хөсөр шидэх бололтой дог.
Бид замд таарах тосгодын дэлгүүрээр дайрч ус ундаахан авах төдийдөө аливаа барааны үнийг ийм янзаар үржүүлэх хэрэг гарсан. Тэгээд шатахуунаас бусад бүх бараа Монголоос хамаагүй үнэтэй юм гэсэн дүгнэлтэд хүрэв. Тийм шиг билээ. Ямар сайндаа л Эрхүү, Улаан-Үдийнхэн амралтын өдөр бухэн Сэлэнгэ рүү хошуурдаг байв гэж. Тэндээс хилийн цаадах шиг биш, хамаагүй хямдыг олж авч болно. Хонь гэхэд л хямддаа 4000 рублиэр олдвол их юм. Бидний халуун шөл оочих хүсэл тэгсгээд замхарч билээ. Монголоос бэлтгэж гарсан борцоо л идэж явав. Хаа нэг тосгоны дэлгүүр таарвал нөөшилсөн мах авч, нэг удаа ч болов хоолны хачир болгоно. Харин орос нөхед маань урт модонд томоос том тогоо дүүжилчихээд доор нь зөөлөн гал түлж гоймон агшаана. Эсвэл гурвалжин будаа буцалгана. Түүнийгээ хэд хэдэн нөөшилсөн махтай хольж хууран, үл мэдэгдэх амтлагчаар амтлан хоолоо болгох нь харагдав. Дараа нь өөр нэг тогоонд ус буцалгана. Буцалсан усанд атга атгаар нь хар байхуу цай хийгээд байна. Хэдэн ч атгыг шидчихэв. Жаахан идээшүүлж байгаад тусгайлан савласан шингэн сүү чадлынхаа хэрээр холиод уучихна. Гэхдээ сүүгээ нийтийн цай руу хийлгүй, хүн тус бүр аяга аягандаа хольдог юм билээ. Амт нь жаахан нялуундуу санагдсан ч боломжийн шүү. Замын дэргэдүүр, тэрүүхэн дэнж дээгүүр ягаан, цэнхэр яргуй алаглана. Зулзаган модод шугамдсан мэт эгнүүлэн тарьсан нь нүдэнд тусав. Хиагтын ойн аж ахуйнхан мод үржүүлэхдээ үнэхээр бусдыг дагуулахгүй санагдсан.
Тэртэй тэргүй Сибир хажууд нь налайж байхад түүнийг ингэтэл хүч тавин ойжуулдаг байна шүү. “Анчдын отог” гэсэн самбар үе үе таарна. Тэрхүү самбар дээр ангийн тусгай зөвшөөрөл авсан эсэхийг сануулсан үгс үзэгдэнэ. Зам дагуу аятайхан газар олж мөргөцөг үүсгээд, тэндээ модон сандал, ширээ зассан нь зорчигчид амрахад зориулагдсан бололтой. Нэг өгсч, нэг уруудсаар, аян замд цагааширсаар, “Клашников” гэсэн бичигтэй багавтар сууринд орж ирэв. Сава голоос хойш ус таараагүй учир өдрийн халуунд цангасан улс бушуухан дэлгүүр олж хүйтэн боржоом залгилахын хүслэн. Харамсалтай нь дэлгүүр байсангүй. Байсангүй ч гэж дээ, байгаа ганц нь хаачихсан таарч. “Тээр өндөр өөд дэлгүүр бий. Онгорхой байгаа” гэж сахал үс нь ургачихсан, харлаж хүрэнтсэн биднийг түрүүнээс хойш ихэд сониучирхан ажиглаж байсан хүүхдүүд ам өрсөн дуржигнуулав. Гэсэн ч зам гажих сонирхол бидэнд байсангүй. Яваад л байхаас. Эндээс таван км-ын цаана нэг булаг бий гэнэ. Тэнд хүрэхээс наашгүй.
Алёш ах бид хоёр аанай л цувааны сүүлд хань бараандаа явсаар байсан тул хэлний давуу талаа ашиглан тосгоны айлаас ус гуйхаар шийдлээ. Яг замын хажууд, хоёр том улиас үүдэнд нь ургасан модон хаалганы дэргэд бүдүүн авгай нарлангаа бидний хөдөлгөөн бүрийг алдалгүй ажиглаж байлаа.
-Эгч минь, сайн байна уу. Бурхны авралаар цангаж туйлдсан бидэнд ус өгөөч гэж Алексей ах хэлэв. Тэр авгай уриалгахан өндийж, хашаа давуулан “Мих-ай-айл” гэж цангинууллаа. Бид ямар зорилгоор, хаанаас хаа хүрэх гэж яваагаа товчхон тайлбарлаж, тэр хооронд хүнд үүргэвчээ мултлан мөрөө түр амраах зуур гэрээс зовхи нь бөлцийж хавдсан, дан цамцтай халамцуу эр гарч ирэв.
-Михайл, замын улсад ус гаргаад ир гэж авгай захирангуй дуугарлаа.
-Юун ус вэ. Самгон уу гэж өнөөх эр биднийг гайхсан байртай сонжингоо хайнгадуухан асуув. Тэрээр тоглоогүй бололтой.
-Юу ямар ус гэж, ус шиг л ус байхгүй юу. Саванд хийгээд өг. Замын улс бурхныг бодож гуйсан юм шүү. Мөнөөх эр буцаж орсноо удалгүй савтай ус барьсаар гарч ирлээ. Гэвч тагийг нь авчрах ёстой байв. Авгай, “Согтуу толгой. Тагийг нь мартчихдаг байна шүү. Тэгээд бас энэ хүмүүс юунаас уух юм. Аяга авчирдаг байгаа даа” гэж үглэсээр энэ удаад өөрөө гэр рүүгээ оров. Гэвч Алёш ах бид хоёрт түүнийг хүлээх тэнхэл байсангүй. Савтай усыг шууд л амаар нь тонгойлгож эхэллээ. Дэргэд минь Галуут нуур цэлэлзэнэ
Өндөр хүчдэлийн төмөр шон том том алхлан уулс даван оджээ. Яг тэр хэсэгт нь ойг зурваслан хяргасан нь содон харагдаж байсан. Сибирийг давуулж цахилгаан татсан нь асар том бүтээн байгуулалт биш гэж үү. Бид Хамар давааны оройд хоносны өглөө шүгэл тасхийлээ. Баг тамирчид нэг эгнээнд жагсав. Энэ өдөр манай талаас Багануур дүүргийн Спорт хорооны дарга н.Эрдэнэчулуун, Оросын талаас аялагч оюутан Костя нарын төрсөн өдөр гэнэ. Үүргэвчинд байгаа жаал жуул юмаа эвлүүлж дэвлүүлээд бид тэдэнд хэрээрээ л бэлэг бэлтгэсэн байлаа. Шашны сургуулийн оюутан н.Энх-Амарын чамин хуйтай балиус хутгыг нь дараа яг адилыг худалдан авч өгөх болзолтойгоор зээлж, түүн дээр нь “Костя-д. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Монгол нөхдөөс нь” гэж оросоор сийлэн бичлээ. МАЯСАХ-ны лого бүхий саравчтай малгай, гар чийдэн, тэр ч байтугай бэлгэвч хүртэл түүнд өгөх бэлгийн жагсаалтад орсон байлаа. Аялагчид үүргэвчээ уудлаад л, олигтой гэсэн байгаа бүхнээ барьсан хэрэг. Энэ нь ч Костя-гийн сэтгэлийг хөдөлгөж орхив. Тэрээр алга нижигнүүлэн ташиж баяр хүргэсэн жагсаалын өмнө гарч үг хэлэхдээ нулимсаа барьж дийлсэнгүй. “Та бүхэнд үнэхээр баярлалаа. Би хэзээ ч мартахааргүй төрсөн өдрөө ийнхүү тэмдэглэлээ. Өмнө нь төрсөн өдрөө олон удаа тэмдэглэж байсан боловч өнөөдрийнх шиг ингэж догдолж байсан нь үгүй” гэж чин сэтгэлээсээ өгүүлэв.
Харин орос нөхөд н.Эрдэнэчулуунд урт түрийтэй ноосон оймс бэлэглэжээ. Бид даваа уруудаж бэлд нь ирж хонохдоо хамтрагчийнхаа төрсөн өдрийг ёслов. Хаанаас ч юм хатуу юм гараад ирлээ. Дарга маань гараа гаргаж сайхан хоол хийж өгөв. Бүгдээрээ тойрч суугаад дуулалдлаа. Эрка эгч буриад дууг ёстой амилуулна. “Би буриад зоны тухай их ч дуулсан даа. Тэгсээр энэ нутаг намайг даллан дуудсан нь энэ байж” гэж өгүүлэх юм. Тээр дээрээс эх авсан жижиг горхи одоо ам бүрийн усыг цуглуулсаар томхон гол болон өргөжжээ. Уулын том чулуудыг тэгнэн урсахдаа их дуу чимээ гаргана. Тэр Байгал далайд цутгахаар яарна. Бид ч бас яарч байлаа. Байгал эх энүүхэнд, арваад км-ын цаана байгаа. Их усны үнэр тээсэн сэрүүн салхи сэвхийх шиг болно. Маргааш бага үдэд барианд орно гэж бодох үнэхээр сайхан. Бидний замд бутархай мөнгө их таарч байлаа. Ялангуяа, том, жижиг давааны оройд бүр их харагдана. Манайхны зарим нь саваагүйтэн тэр мөнгийг түүн дараа нь ийм, тийм юм худалдан авсан тухайгаа ярилцана. Буриадууд хангай дэлхийдээ мөнгөн тэмдэгт өргөдөг бололтой юм.
Гэхдээ төмөр мөнгө шүү дээ. Бид Новоселенгискийд ирлээ. Урьд Буриадын нийслэл байсан гэнэ. Одоо бол тосгоноос арай том суурин. Тэндэхийн дунд сургуулийн байранд хоноглох болов. Буриад, орос хүүхдүүд биднийг шохоорхон урд хойгуур гүйлдэнэ. Сургууль нь дотуур байртай гэнэ. Хаа газрын дотуур байрны хүүхдүүд байнга л өлсч байдаг хойно, тэд ч ялгаагүй өлөн зэлмүүхэн байдаг бололтой. Оросуудын машинд байсан ууттай хиамыг аваад байр руугаа гүйж явсан хэсэг хүүхдийг байрны жижүүр авгай “баривчилжээ”. Хүүхдүүд аялагчдыг ээрч, энгэрийн тэмдэг, юухан хээхэн царайчлан зогсоно. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ.
Бид Новоселенгискийд эрт ирсэн нь хагас өдөр ч болов амрах боломж олгов. Дикабристуудын музей үзэх боллоо. Орос хүн 50 рубль төлөх ёстой бол биднийг гадныхан тул хүний 100 рубль төл гэж тайлбарлагч нэхэж байна. Одоо яая гэхэв, хаа газар гадныханд үнэтэй хэлдэг дээ. Цөллөгөнд байсан хувьсгалчид энэ нутагт юу хийж байсан тухай дэлгэрэнгүй өгүүлсэн багашаархан музей аж. Дараа нь орос, монгол хоёр баг сагсан болон гар бөмбөг тоглож өрсөлдөв. Цагийг тун зугаатай өнгөрөөсөн дөө. Зарим нэг маань хөлөндөө иллэг хийж, зарим нь даам шатар тоглож, нөгөө хэсэг нь гадуур хэсч суурингийн амьдралтай танилцаж байгаа бололтой. Орой нь оросууд бидэнд зориулан бяцхан дайллага зохион байгуулж баахан дуулж хуурдав. “Мон-Алтиус” биеийн тамирын сургуулийн багш, дасгалжуулагч Н.Ариунболд, ШУТИС-ийн багш н.Баатардорж, Ш.Дүүриймаа багш гээд мэргэжлийн дуучдаас дутахгүй дуучид манай багт байлаа. Бусад маань ч хоолой сайхан нийлж байв. Орос монголгүй авч өгдөг юм байгаа биз дээ. Оросуудыг ёстой алмайруулаад авав. Аяллын бүрэлдэхүүнд багтсан Вес Лубсанова дахиад дуулаач гэж хүснэ. “Монгол дуу сайхан байна. Ээж минь сайхан дуулдаг сан. Даанч би та бүхний дуулахыг сонсч байгаа боловч юу ч ойлгохгүй нь харамсалтай. Чихэн дээр минь баавгай гишгэчихжээ” гэж тэрээр гуниглангуй хэлнэ. Тэгэнгүүт “Орос улс баавгай шүтээнтэй билүү” гэх бодол цахилан өнгөрнө.
Маргааш нь бид төв замаасаа гарч, зам товчлон явлаа. Үдэд Гусенский озеро хэмээх бяцхан сууринд ирэв. Тэндэхийнхэн орос ёсоор талх давсаа, монгол ёсоор хадаг сүүгээ барин биднийг угтав. Талхнаас нь хугалж аваад давсанд дүрээд идэх аж. Дэргэд минь Галуут нуур цэлэлзэнэ. Энэ өдөр мөн л сургуулийн дотуур байранд хоноглосон. Багийн удирдагч Б.Жияандорж маань баян хуур хөгжим дарж, өөрийн авъяасаа гайхуулаад авав. Сургуулийн хүүхдүүд дэвтэр үзэг барин гүйлдэж монголоор өөрийнхөө болон аялагчдын нэрийг, товчхон сэтгэгдлийг нь бичүүлэн гүйлдэнэ. Дэвтэргүй нэг нь гар дээрээ бичүүлэх аж. Тэдэнд бидний хазгай мурий сараачсан хэрэггүй баахан үг яаж хэрэг болох юм, бүү мэд.
Бид суурингаас жаахан холдоод Галуут нуурын хөвөөнд бүтэн өдөр амарлаа. Доохно “Загасны аж ахуй’ гэсэн бичиг бүхий самбар харагдана. Энэ өдөр бид орос нөхдөө дайллаа. Хөгжилтэй тоглоом тоглож бөөн инээдэм болох нь аялал хүнииг хичнээн дотносуулдгийн нэг жишээ юм. Маргааш өглөө Сибирийн тайгын үргэлжлэл Саяны нурууны нэг хэсэг болсон Хамар даваа өөд өгсөнө
САЙН БАЙНА УУ, БАЙГАЛЬ ЭХ МИНЬ
Аяллын 12 дахь өдөр
Бид Байгал нуурын эрэг дээр хэдийнэ ирчихсэн байлаа. Аяллаа нэр төртэйгээр өндөрлөж чадав. Захаараа хар ус гарсан ч нуурын мөс унаагүй байлаа Хязгаар хярхаггүй их ус, мөсөн далай цэлийнэ. “Саин баина уу, Баигал эх минь” гэж би дотроо Шивнэж байлаан цутгаж баигаа цутгалан дээр отоглов. Тэрүүхэн тэнд урт туриитэи усны гутал өмссөн орос эр жижиг хаймран завиар тор татна. Туүний хөлөглөж ирсэн улаан өнгийн “Лада” модны захад хаалга нь онгорхой, эзнийгээ хүлээн зогсч баив. Загасчны торонд тийм ч том биш загас их орсон бололтой. Нэг нэгээр нь гаргаж ирээд хуванцар сагсанд шидэлнэ. Орос эр энэ үйлдлээ тун алгуур, сэтгэл хангалуун гуицэтгэж байлаа. Буриадын Улсын Их сургуулийн багш А.С.Банзрагчаев Усны захаар явж гялгар уутны тасархай аРХИНЫ ШИЛНИЙ хагархаи сэлтийг түүж овоолон шатаана. Тэрээр уулын спортын олон улсын хэмжээний мастер билээ. Хаа газар амарч тухлагсад баисан орчноо жаахан таагүй байдалтай орхиод явдаг бололтой юм. Бидний отоглосон газар Баигал нуурын хамгиин нарийн хэсэг гэнэ. Гэхдээ л миний эргиинх нь том чулуун дээр сууж байгаа чигт явбал 35 км-ын цаана нөгөө эрэг гарах юм байна. Хүйтэрч, нуурын ус хөлдөхөөр Эрхүүгийнхэн Улаан-Үдэд, Улаан-Үдийнхэн Эрхүүд баигаа ах дуү, хамаатан садан, найз нөхдийндөө мөсөн дээгүур давхин ирж, хэдэн өдрөөр нь зад архиддаг бололтой юм.
-Та, би, бид бүгдээрээ их хотын улс Байгалиа огт мэдрэхгүи, мэдрэх ч боломжгүй амьдарч байна шүү дээ. Тэгвэл Та нар шингэхииг хар л даа. Тэнгэрт од түгэх, нуурын сэрүүн салхи сэвэлзэх хичнээн сайхан билээ. Аялах хэрэгтэй. Тэгж байж л энэ сайхан мэдрэмжийг огж авна шүү гэж Киргинцев Александр Павлович өгүүлнэ Биднии зүгээр л Саша хэмээн дуудах энэ эр Буриадын аяллын холбоог толгойлдог юм билээ. Аяллын туршид хичнээн их нэмэр, тус боллоо доо. Саша Монголд хэд хэдэн удаа аялж байсан тухайгаа хүүрнэнэ. Хөвсгөл далайгаар зорчиж баисан. Булганы Тэшигээр явж байснаа хуучилна. Тэрээр загас барих хоббитой нэгэн Загасны тухаи ярихаар нүд нь сэргээд үсэрхэг шуугаа ил гарган ханцуйгаа шууж байгаад л ярьж гарна.
Өмнө нь хэд хэдэн удаа цугтаа аялж байсан, эртний танил н.Ганхуягиин маань суганд хачиг шигджээ. Багийн эмчээр ажилласан ХӨСҮТ-иин эмч н.Баатарчулуун толгойгоо лав шаан халуун цус шуналтай гэгч нь сорж байгаа тэрхүү амьтныг салгах гэж спиртээр арчсан ч нэмэр болсонгүй Бөгсийг нь халуун галаар түлж байж арайхийн салгав.
Хэрэв хачигны хошуу биед үлдчихвэл хор уршиг нь их. Тэр ч бүү хэл саажих өвчин тусч, насаараа өрөөл татуу болох тухай сануулгыг өмнө нь авсан бид Сибириин хачигны эсрэг вакцин хийлгэж, хэрдээ л анхаарсан гэдгииг хэлэх хэрэгтэй байх. Азаар элдэв таагуй зүйл болсонгүй өнгөрөв.
Байгаль далайГ Хэрэв эргийн дагуу бүтэн тойрно гэвэл 2200 км явах хэрэг гарах вий. Түүний гүн 1666 метр Далайн хав энэ нуурт амьдарна. Мэдээж, загас бий. Баигал нуурын усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн тэтгэж амилуулна. Нэг үгээр Монголоор минь урсдаг том, жижиг олон гол мөрөн туүнд цутгана. Бид аяллаа өндөрлөн буцах болжээ. Энэ хуртэл хичнээн ижилдэн дасаа вэ. Улаан-Үдэд хэвлэлийн Ьага хурал хииж ажлынхаа тайланг тавив. ОХУ-ын Буриадын Биеиин тамир, спортын агентлагийн дарга М.И. Бубошкин Сэлэнгэ-Байгаль нуурын хамтарсан явган аялал нь хоер улсын хамтын ажиллагааг хегжүүлэхэд Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг цохон тэмдэглэв. Бид үүргээ сайн биелүүлжээ. Хоёр орны аялагчид цаашид ч хамтран ажиллаж, Саяны нуруу, Мөнх сарьдаг уулсаар дамжин Монд-Ханхын чиглэлд явган аялал зохион баигуулж болох тухай санал солилцлоо Мөн бид дацанг үзэж сонирхон Итгэлт хамбад мөргөсөн. Бид бас дэлхийн хамгийн томд тооцогддог Ленинии толгойн баримал бүхий Улаан-Үдийн төв талбаид зургаа татуулав. Гэтэл гэнэтхэн автомат буу үүрсэн дүрэмт хувцастай нэгэн хаанаас ч юм гараад ирлээ. Бичиг баримтаа үзүүлэхийг шаардав. Сүрдмээр ч юм шиг. Бууны онгойсон ам өөр рүү минь нь чиглээд байх шиг санагдаж эвгүйцнэ. Тэгээд би асуулаа.
-Яах гэж энэ вэ. Бид тийм сэжигтэй харагдсан гэж үү. Хариу нь хэн нэгний “Энэ чинь аугаа Орос орон шүү дээ. Дэлхий даяар Орост тийм сайн ханддаг гэж үү” гэсэн хариулт байлаа.
Э.СОЁЛ-ЭРДЭНЭ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.