Махны үнийн өсөлтийг бууруулж, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

12 цагийн өмнө Нийслэл

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өгсөн байна.

Тодруулбал,

-Улирлын шинжтэй махны үнийн өсөлтийг бууруулах, нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын 2026 оны 201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
-Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгыг дэмжиж ажиллах,
-Нийслэлийн төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг эрчимжүүлэх,
-Нийслэлд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг нэгтгэж, танилцуулах,
-Хөрөнгө оруулалтын ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг сайтар хангуулж, нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж ажиллах,
-Нийгмийн салбарт хийгдэж буй ажлуудын явц болон тус салбарыг 2027-2028 онд хөгжүүлэх зорилтыг танилцуулах,
-Зуслангийн ногоон бүсэд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэх,
-Гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүч, ундны усны хүрэлцээ зэргийг сайтар хангаж ажиллах,
-Гол, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
-Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг тус тус үүрэг болгосон гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.