Э.Бат-Үүл: Улаанбаатар хоттой холбоотой асуудалд Б.Пүрэвдагва биш Н.Учрал хариуцлага хүлээнэ

2 цагийн өмнө Улс төр

 

Ардчилсан намын гишүүн, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл өнөөдөр хотын даргын томилгоотой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Өмнө нь Ерөнхий сайд хотын даргыг огцруулах эрхтэй байгаагүй. Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг зөвхөн НИТХ-аар хэлэлцүүлэх эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл, эл асуудлыг НИТХ шийддэг байлаа. Гэтэл өнөөдөр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, хотын захирагч асан Х.Нямбаатар нар 2022 онд Нутаг дэвсгэр засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа хотын даргыг сонгох асуудлыг шууд Ерөнхий сайдын мэдэлд өгчихсөн. Тэр утгаараа Улаанбаатар хот зүгээр агентлаг болчихлоо. Ерөнхий сайд нийслэлийг хэн удирдахыг шийдэж байна. Тэр утгаараа нийслэлийн бүх асуудлыг Б.Пүрэвдагва гэдэг залуу хариуцахаас илүүтэй Н.Учрал шийднэ. Яагаад гэвэл Б.Пүрэвдагва улаанбаатарчуудын сонгосон дарга биш, Н.Учралын томилсон хүн. Тиймээс Н.Учрал бүх хариуцлагыг хүлээнэ. Улаанбаатар хоттой холбоотой асуудалд Б.Пүрэвдагва биш Н.Учрал хариуцлага хүлээнэ” гэлээ.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.