ОБЕГ: 30-38 метр цооногт унасан охиныг аврах ажиллагаа үргэлжилж байна

4 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл


Төв аймгийн Заамар суманд 30 метрийн гүнтэй, алтны уурхай өрөмдсөн цооногт гурван настай хүүхэд унасан хэрэг Төв аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2026.05.27/ бүртгэгджээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан НОБГ-ын дарга, хурандаа Б.Дашням мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр 12:40 цагт Төв аймгийн Заамар сумын гуравдугаар багын нутаг дэвсгэрт гурван настай эмэгтэй хүүхэд гүний цооногт унасан гэх мэдээлэл ирсэн байна. Аймгийн аврах баг, эрэн хайх аврах ангийн нисдэг тэргээр ослын газарт очсон. Ослын газар дээр очиход хуучин ухсан гүний цооног буюу 30-38 метрийн гүнд Х гэдэг хүүхэд санамсаргүй байдлаар унасан байсан.

Аврах ангиас төхөөрөмж ашиглан тухайн хүүхдийг харахад хөлөөрөө доош харсан байрлалтай унасан нь тогтоогдсон. Хүүхэд ямар нэгэн хариу өгөхгүй, амьсгалж байсан. Аврах баг бугуйлдах тактик хийсэн ч хөшсөн учир гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ойр байрлах уурхайн газруудаас экскаватор ашиглан шатлан ухах буюу харалдаа хөндлөн ухах аргыг ашиглан хүүхдийг гаргах ажлыг зохион байгууллаа.

Одоогоор нийт 100 орчим хүн 20 гаруй техник хэрэгслийн хамт ажиллаж байна. Сүүлд өгсөн мэдээллээр 20 орчим метр ухаад байна. Алба хаагчид цаг алдахгүйн тулд шөнөжин аврах ажиллагаа гүйцэтгэсэн. Өнөөдөр 10 орчим метр ухах юм бол аврах ажиллагаа хийх боломжтой. Хүүхдийн биеийн байдал ямар байгааг мэдэх боломжгүй. Мөн хүүхдийг доош алдахгүйн тул гогцоо дэгээгээр тогтоосон. Үүнээс гадна хүчил төрөгчийн хэмжилт хийхэд 10-20 хувьтай гарсан. Энэ нь тухайн хүүхдэд хангалттай орчин гэсэн үг. Тухайн хэсэгт хүүхдийн ар гэрийнхэн ажил хийдгийг тогтоосон” гэлээ.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.